Амьдралдаа амжилт гаргах гол түлхүүр бол өөрийн дотоод мөн чанарыг танин мэдэж, байгалиас заяасан нуугдмал ур чадваруудаа олж танин сайжруулах явдал юм. 

Александрр Зубарев

 

ИНФОЛАЙФ КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО БОЛ – ХУВЬ ХҮН БҮР БАЙГАЛИАС ЗАЯАГДСАН ТЭРХҮҮ АВЬЯАС БИЛГИЙГ НЬ ТАНИН МЭДЭХЭД ТУСЛАХ ЯВДАЛ ЮМ.

 

ИНФОЛАЙФ ГЭЖ ЮУ ВЭ?

Инфолайф гэдэг нь Хурууны хээ судлалын бие даасан шинжлэх ухаан дээр суурилан хувь хүний төрөлхийн авъяас чадварыг тодорхойлох биометрикийн тест бөгөөд өгөгдлийн сан бүхий програм хангамж юм.

 “Инфолайф” программыг Оросын залуу эрдэмтэн Александр Зубарев зохион бүтээсэн. Тэрээр анх 2004 оноос хурууны хээ судлалын чиглэлээр онол, практик хосолсон судалгаа хийж эхэлсэн бөгөөд 2008 онд өөрийн цуглуулсан 6000 хүний судалгаан дээр суурилж программынхаа анхны хувилбарыг бүтээсэн. 2012 оны 3 сарын 2 –нд анхны цэгээ нээсэн. 2008 оноос хойш өдийг хүртэл программыг байнга сайжруулж шинэчилсээр өдгөө тус сорилын үзүүлэлт 92% -н магадлалтай гардаг болсон. .

 Түүний эхлүүлсэн энэхүү тест Новосибирскийн Гэрчилгээ, Стандартчиллын төв-р баталгаажсан ба гэрчилгээний дугаар № 0801911.

ЯМАР ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТАЙ ХОЛБОГДОХ ВЭ?

Хүний биеийн хурууны хээ судалдаг бие даасан шинжлэх ухааны салбар бол Дерматоглофик юм. Мэргэжилтнүүд үүнийг “Биологийн паспорт” эсвэл “Хувь хүний геном” гэж нэрлэх нь ч бий. Тус шинжлэх ухааны салбар харьцангуй шинэ бөгөөд 1892 оноос эхлэлтэй гэж үздэг. Нэрт биологич Чарьз Дарвины үеэл Ноён Франциз Галтон гэх эрхэм тухайн үед хүний хурууны хээний тухай анхны нийтлэлийг бичиж байсан түүхтэй юм.

“ИНФОЛАЙФ” хэнд хэрэгтэй вэ?

  • Мэргэжлээ зөв сонгохыг хүссэн хүүхэд, залууст
  • Хүүхдээ зөв хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдэд
  • Мэргэжлээ өөрчилж, өөр чиглэлд хөгжихийг хүссэн бүх насныханд
  • Ажлын шаардлагад нийцэх боловсон хүчин олохыг хүссэн ажил олгогчид
  • Хүний нөөцийн бодлогод ач холбогдол өгдөг удирдлагад
  • Сурган хүмүүжүүлэх ажил явуулдаг багш, сургагч нарт

 

БИОМЕТРИК ТЕСТ  ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Дэлхийн шилдэг тамирчдын дунд дерматоглофикийн судалгаа явуулахад  биеийн тодорхой хэсгийн хөгжил шаардагдаг спортын төрлийн тамирчдын хурууны хээнд ижил төстэй байдал илт байгаа нь ажиглагдсан байна. Жишээлбэл, богино амжилт гаргах ур чадвар бүхий тамирчин олж илрүүлэх зорилготой судалгаа байсан гэж үзье. Тус судалгаанд оролцох нийт тамирчдыг сонгон шалгаруулж 100 м зайд уралдуулах ба гүйцэтгэлээр шилдэг гэсэн тамирчдын хурууны хээг тодорхойлж үзвэл ижил төстэй байдал түлхүү ажиглагдана гэсэн үг юм. 

Тус биометрикийн тест нь аливаа хүний арван хурууны хээг тусгай төхөөрөмжийн тусламжтай шинжилснээр хийгдэх ба өгөгдлийн сан бүхий серверээс тухайн хурууны хээнүүдийн хослолд тохирсон мэдээллийг боловсруулдаг. Эцсийн тайлан дээр таны хурууны хээнд үндэслэн боловсруулагдсан хувь хүний шинж чанар, сэтгэл зүй гэх мэт бүхий өгөгдлүүд гарах болно.

Хувь хүний мэдрэлийн төгсгөлүүд биеийн арьстай шууд холбоотой байдаг ба энэ утгаараа хурууны хээний бүтэц хэр цогц байгаас хамааран бидний мэдрэлийн бүтэц тэр хэмжээнд байдаг. Үүнийг бид тухайн хүн оюуны чадамж өндөртэй хүн гэж хэлэх нь ч бий. Эсрэгээрээ, хурууны хээний бүтэц энгийн байх хирээр тухайн хүн оюуны бус биеийн чадамж өндөртэй гэж үздэг.

БИОМЕТРИКИЙН ТЕСТИЙН ҮР ДҮНГҮҮД ЮУН ДЭЭР ТУЛГУУРЛАДАГ ВЭ?

Тестийн үр дүнгүүд зөвхөн шинжлэх ухааны арга барил дээр тулгуурладаг. Судалгааны гипотезийг /таамаг/ бид тухайн хувь хүний байгалийн шинж чанар болон гарын алга болон хурууны хээ судлалын дерматоглификстэй уялдуулан морфогенетик / morphogenetic/, гадаад болон хувь хүний хөгжлийн явцын хүчин зүйлүүдийг хамтатган онтогенесис / ontogenesis/-н төвшинд судлан үздэг.

Систем хоорондын холболт үүсэх хууль тогтоомжийг тодорхойлсноор дижитал ба дерматоглифийн фенотипологи дээр үндэслэн хүний үндсэн шинж чанар, бие мах бодийн болон гадаад шинж чанарыг урьдчилж үнэлэх шалгуур үзүүлэлтийн системийг боловсруулах боломжтой болсон.

ХУРУУНЫ ХЭЭ ӨӨРЧЛӨГДДӨГ ҮҮ?

Нэгэнт бүрэлдэн тогтсон хурууны хээ амьдралын туршид өөрчлөгддөггүй. Эхийн хэвлийд бойжиж буй эхний гурваас таван сартай хурууны хээ бүрэлддэг ба энэ нь генийн бүтцийг тодорхойлогч болдог. Үүнд үндэслэн хувь хүний байгалийн буюу төрөлхийн өгөгдөл юу болохыг маш хялбархан олж илрүүлж болох ч түүнийг хөгжүүлэх үйл явц гагцхүү хувь хүнээс түлхүү хамаарна.

ИНФОЛАЙФ ДЭЛХИЙ ДАХИНАА

“Инфолайф” хурууны хээгээр хүний төрөлхийн өгөгдлийг уншдаг программыг эдүгээ дэлхийн 36 оронд ашигладаг. Үүнд: ОХУ, АНУ, Англи, Франц, Испани, Герман, Израиль, Итали, Казахстан, Кыргызстан, Вьетнам, Чех, Перу, Монгол гэх мэт тив тивийн улсад үйл ажиллагаагаа явуулсаар байна.

“ИНФОЛАЙФ”-ЫН ТАЙЛАН ЗӨРӨХ МАГАДЛАЛ БИЙ ЮУ?

“Инфолайф” программ нь таны төрөлхийн өгөгдлийг 92% -н баталгаатай гаргана, зөрөх, магадлал 8%. Өөрөөр хэлбэл, “Инфолайф” –н тайлан та төрөхдөө ямар байхаар кодлогдсоныг харуулдаг. Харин хүн ухамсартай, хувьсдаг бодгаль тул амьдралын явцад өөрийн алдаа дутагдлаас суралцаж өөрчлөгдөх боломжтой.

“Инфолайф” бол тоон үзүүлэлт, судалгаа, онол дээр тулгуурласан программ тул амьдралд тохиолдож буй хүчин зүйлсийг тооцохгүй. “Инфолайф” н тайлан бол хүний төрөлхийн өгөгдөл юм.

ХЭДЭН НАСНААС НЬ “ИНФОЛАЙФ” –Н СОРИЛД ОРУУЛЖ БОЛОХ ВЭ?

Бүх насныханд тус сорилд хамрагдаж болно. Хурууны хээ нь гаргацтай бол өлгийтэй хүүхдийг ч сорилд оруулж болно. Хүний биед сөрөг нөлөөгүй.

Тэгэхдээ хүний төлөвшил төрсөн цагаас нь явагдаж, ихэнх дадал зуршил бага насанд нь тогтдог тул эрт тодорхойлуулж, төрөлхийн авьяас чадварыг багаас нь хөгжүүлж, дутагдалтай зан чанарыг багаас нь засаад явбал хүүхдэд хожим нь амар байх болно. 25  хүрээд нэгэнт төлөвшсөн дадал хэвшлийг өөрчлөхөөс илүү анхнаасаа тэр дадлыг сургахгүй байх нь амар.