Эргүүлэг хээн төрлүүд:
Эргүүлэгт хээ нь хээний хялгасан зураасуудын дотоод болон гадаад урсгалаас бүрдэх бөгөөд хоёр дельтатай (хоёр ба түүнээс дээш байж ч болно) байдаг. Хээний төв хэсэгт дотоод урсгалын хялгасан зураасууд нь дугуй тойрог, зууван, цагираг, бие биерүүгээ нийлж махиралдсан янз бүрийн хослол хэлбэрийг үүсгэдэг.
1,2,3. Ердийн эргүүлэг – Хээний доторх урсгалын хялгасан зураасууд нь тойрог, зуйван хэлбэрийн хээг үүсгэнэ.
4. Цагиригт эргүүлэг – Хээний доторх урсгалын хялгасан зураасууд нь өөрийн тэнхлэгийг тойрон эргэж бүтэн нэг буюу хэд хэдэн цагираган хээг үүсгэдэг.
5. Бүрэн бус эргүүлэг – Хээний доторх урсгалын хялгасан зураасууд нь бүрэн бус –хагас тойрог, зуйван, цагираган хээг үүсгэдэг. Түүний гүдгэр тал нь хээний дельта руу харсан байх бөгөөд харин гадна талын урсгалын дугай болон гогцоо хэлбэрийн зураасууд нь дээд хэсэгт тахийж нугарсан байдаг. Энэ эргүүлэг хээ дэх тойрог, зууван нь хагас дугай хэмжээтэй бага байх.
6. Тогосны нүдэн эргүүлэг хээ - төвөөс харахад тогосны нүд шиг харагдана; төв нь гурван ба түүнээс дээш тойрог буюу спиралаас бүрдэх бөгөөд цагираг бүрийн төгсгөлийг шулуун шугамаар холбодог. Энэ нь хоёр талд нь гурвалжин цэгтэй(дельта);нэг нь цаана , нөгөө нь төв рүүгээ ойрхон байна.