Эрүүл мэнд

Тус хэсэгт 2 төрлийн диаграмм бий, үүнд: “Эрүүл мэндийн үзүүлэлт”, болон “Согтууруулах ундааны нөлөө”. Харилцагчдаа архаг хууч болоод удамшлын эрүүл мэндийн асуудал байгаа эсэхийг хэлж өгөхөөс гадна, одоогийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч өгөх боломжтой юм. Үүнд IrisTest гэх үзүүлэлт хамаарах ба дэлгэрэнгүй мэдээллийг өгч болно.

Эрүүл мэндийн диаграмм

Тус диаграмм 4.4 нь хүний биеийн аль эд эрхтэнд түлхүү анхаарал хандуулах шаардлагатайг харуулна. Хэдий хэр үзүүлэлт их байна төдий хирээр тус диаграммд тусгасан биеийн хэсэг муудсан буюу анхаарал хандуулах шаардлагатайг илэрхийлнэ.

Хэрэв харилцагчийн эрүүл мэндийн диаграммаас 3 буюу түүнээс дээш үзүүлэлт “анхаарвал зохих” буюу 90%-с дээш байгаа тохиолдолд тус мэдээллийг харилцагчид өгөхөөс зайлсхийх нь зөв. Учир нь харилцагч өөрт өгөгдсөн байгалийн нөөцийг зүй ёсоор ашиглаж чадахгүй байгааг илэрхийлж байгаа юм. Магадгүй тухайн харилцагч “анхаарвал зохих” гэсэн үзүүлэлт бүхий биеийн хэсгийг хэт их ачааллаар юм уу, тухайн эд эрхтэнд сөрөг нөлөө бүхий амьдралын хэв маягтай байх өндөр магадлалтай юм.

Анхаарвал зохих: Эрүүл мэндийн диаграммд дурдсан үзүүлэлтүүд нь тухайн харилцагчийн удамшил зүйн талаас нэрлэсэн үзүүлэлт ба амьдралын явцад гаднын нөлөөтэй үүссэн эмгэг буюу өвчлөл гэж үзэхгүй болохыг анхаарна уу.

Харилцагчид дээрх эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн дүнг тодорхой тайлбарлан хэлж өгсний дараа анхаарвал зохих удамшил зүйн эмгэг байгаа тохиолдолд цаашдын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дараах байдлаар хүргэж болно. Үүнд

Зүрх судас:

Анхаарвал зохих буюу үзүүлэлт 90 буюу түүнээс дээш хувь бол: Тухайн харилцагчийн зүрх судасны хувьд төрөлхийн эмгэг байх магадлал өндөр юм. Иймд эмчийн үзлэгт хамрагдан урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч эхлэх хэрэгтэй ба цаашид зүрх судасны үйл ажиллагаанд маш анхааралтай байх нь зүйтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн дунд биеийн дасгал хөдөлгөөн, зөв хооллолт болон  зүрхний ачааллыг багасгах шаардлагатай юм. Архи согтууруулах ундаанаас татгалзах нь хамгийн зөв шийдвэр ба илүү жин зүрх судасны асуудалд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг.

 

Юун түрүүнд гадуур биеийн дасгал хөдөлгөөн хийх нь таны зүрх судасны эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй, хэдийгээр хөнгөн болоод хүнд хэлбэрийн зүрхний дутагдалд орсны дараагаар фитнессд явж болохгүй ч огт хөдөлгөөнгүй байх нь түүнээс муу үр даавартайг бодолцох хэрэгтэй. Хэрэв хүнд хэлбэрийн зүрхний дутагдалд орсон бол эмчийн зааврын дагуу хэвтрийн дэглэм сайтар сахих шаардлагатай ба ийм төрлийн зовиуртай хүн  өдөрт багадаа 8 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг.

 

Анхаарвал зохих буюу үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол: Эдгээр төрлийн хүмүүсийн хувьд зүрхний хэвийн ажиллагаа тогтмол алдагдах, зүрхээр хатгуулж өвдөх зэрэг шинж тэмдэгтүүд илэрдэг. Иймд зүрхний хэвийн үйл ажиллагаанд анхаарч урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх шаардлагатай. Архи болон согтууруулах ундаа хэтрүүлэх хэрэглэхгүй байх, харин цэвэр агаарт дасгал хөдөлгөөн илүү хийх нь зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга байх болно.

 

Хэвийн буюу үзүүлэлт 50 хувь бол: Эрүүл мэндийн үзүүлэлт хэвийн, эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий архи согтууруулах ундаа болон утаат тамхинаас татгалзаж дасгал хөдөлгөөн хийж, цэвэр агаарт алхан, сайтар амрах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, магадгүй анхан шатны шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандаж, цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт бий гэдгийг санах хэрэгтэй.

Хэвийн буюу үзүүлэлт 30 хүртэлх хувь бол: Зүрх судасны эрүүл мэнд хэвийн байна. Зүрхний үйл ажиллагаа хэвийн, иймд энэ байдлаа хэвээр хадгалахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, цэвэр агаарт тогтмол алхах хэрэгтэй. Таны зүрх судасны эрүүл мэнд маш сайн байна. Та ийм зүрхтэй байгаа нь таны амьдралын хэв маяг маш зөв ба бусад хүмүүс ч танд атаархахаар байна.

Элэг

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 буюу түүнээс дээш хувь бол: Эдгээр хүмүүсийн хувьд элэг эмгэг өвчтэй байх магадлалтай ба энэ нь удамшлын байж болно. Юун түрүүнд мэргэжлийн эмчид хандан шинжилгээ өгч бодит байдлыг тодорхойлох нь зүйтэй. Бидний зүгээс тус харилцагчид эрүүл амьдралын хэв маяг буюу өөх тостой хоол болон архи согтууруулах ундаанаас татгалзан, хэрэглэж буй эм болон эмийн зүйлсэд хяналт тавих хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн мэргэжлийн эмчтэй даруй холбогдож зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.

Анхаарвал зохих, үзүүлэлт 60 буюу түүнээс дээш хувь бол: Таны элэгний эрүүл мэндийн байдал асуудалтай байна. Бөөрний хэвийн ажиллагааг зарим тохиолдолд алдагддаг тул мэргэжлийн эмч мэргэжилтнээс аль болох хурдан зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй ба шинжилгээ өгөх хэрэгтэй. Өөрийн хоолны дэглэмд маш сайн анхаарах хэрэгтэй ба хэт халуун ногоотой болон өөх тостой хоолноос татгалзвал зохино.

Анхаарвал зохих, үзүүлэлт 50 хувь бол: Элэгний үйл ажиллагаа хэвийн. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байх хэрэгтэй ба хоол хүнсэндээ анхааран хорт бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн болон эмийн хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй. ОХУ-н нийт хүн амын 35 хүртэлх хувь нь элэгний өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй гэсэн тоон мэдээлэл бий.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс дээш хувь бол: Таны элэгний үйл ажиллагаа хэвийн ба одоогийн эрүүл амьдралын хэв маягаа энэ хэвээр хадгалахыг хичээх хэрэгтэй. Хувь хүний эрүүл мэнд, ялангуяа, дотор эрхтний өөрчлөлтийн толь нь гарын хумс гэж мэргэжилтнүүд үздэг ба заавал мэргэжлийн эмчид очиж үзүүлэхээс илүүтэй та өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг гарын хумсанд үүсч болох өөрчлөлтөөр мэдэх бүрэн боломжтой юм.

Хэвийн, үзүүлэлт 25 хүртэлх хувь бол: Таны элэгний үйл ажиллагаа маш сайн байна, архи согтууруулах ундаа болоод эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий эм, эмийн бэлдмэлийг зөвшөөрөгдсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэх нь таны бөөрний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг үргэлж бодолцох хэрэгтэй.

Бөөр

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 буюу түүнээс дээш хувь бол: Таны бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан байна, иймд мэргэжлийн эмчээс яаралтай зөвлөгөө авах хэрэгтэй. Та дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс хэрэгжүүлж болох ба үүнд: биеийн дулаан алдах /хэт даарах/ болон хэт халууцахаас /саунд суух г.м/, өдөрт багадаа 1.5л ус ууж хэвших юм. Хэрэв таны биед ямарваа нэг шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд даруй мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй.

Анхаарвал зохих, үзүүлэлт 60 буюу түүнээс дээш хувь бол: Таны бөөрний үйл ажиллагаа зарим тохиолдолд алдагдаж, та зовиур мэдрэх хандлага бий. Хүний бие хэт халах болон хөрөх тохиолдолд хамгийн түрүүнд бөөрөнд нөлөөлдөг ба эрүүл хооллож, хангалттай шингэн уух хэрэгтэй мөн архи согтууруулах ундаанаас аль болох татгалзах нь зүйтэй.

Хэвийн, үзүүлэлт 50 хувь бол: Бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа хэдий ч та эрсдэлд бүлэгт хамаарагдаж байна. Тиймээс хэрэв таны бөөрний хэвийн үйл ажиллагаанд асуудал үүсвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах нь зөв юм.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс дээш хувь бол: Таны бөөрний үйл ажиллагаа сайн, одоогийн эрүүл амьдралын хэв маягийг өөрчлөх гэсний хэрэггүй. Магадгүй танд шээх замын үрэвсэл үүслээ гэвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй ба өөрийн эрүүл мэндийн байдлыг хумсны толиогоор тандах бүрэн боломжтой байдаг.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс бага хувь бол: Таны бөөрний үйл ажиллагаа маш сайн байна, элдэв эмгэг гэх зүйл байхгүй. Одоогийн эрүүл амьдралын хэв маягаа өөрчлөлгүйгээр үргэлжлүүлнэ үү. Жишээ 4.7 диаграммыг харна уу.

Нуруу, тулгуур эрхтэн

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 хувиас дээш бол: Таны нуруу буюу тулгуур эрхтэн эмгэгтэй байх магадлал өндөр байгаа тул маш яаралтай мэргэжлийн эмчид хандах болон үзлэгт орохыг зөвлөж байна. Өөрийн биеийн хэлбэрийг сайтар шинжээрэй, аль болох дэр дэрлэлгүй хатуу гадаргуу бүхий орон дээр унтах, биеийн хүчний дасгал сургуулилт сайтар хийх мөн биеийн хэлбэр /галбир/ засах дасгалууд буюу турник дээр суниах зэрэг дадалтай болоорой. Түүнчлэн, хэрэв боломжтой бол жилд багадаа 1 курс бүтэн биеийн алжаал тайлах иллэгт /курс гэдэг нь 7-10 удаагийн оролт/ орж байх, эрхэлж буй ажил мэргэжил тань суудаг төрлийнх бол цаг тутамд хөдөлгөөн хийхийг хичээгээрэй.

Анхаарвал зохих, үзүүлэлт 60 буюу түүнээс дээш хувь бол: Таны тулгуур эрхтэнд бага зэргийн асуудал байх магадлалтай. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эмнэлэгийн үзлэгт орох нь зөв.  Зарим тохиолдолд танд амархан ядрах, үе мөчөөр болон нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Юун түрүүнд, биеийн хэлбэрийг шинжих, нурууны өвдөлтөөс ангижрах зорилгоор хөнгөн дасгал хөдөлгөөн хийж занших, ажлын байран дээрээ завсарлага авч байхаас бүү мартаарай, биеийн иллэг маш тустай.

Хэвийн, үзүүлэлт 50 хувь бол: Таны нуруу, тулгуур эрхтэн хэвийн ба ямарваа нэг санаа чилээх зүйл алга байна. Гэвч та амархан ядардаг, нуруу өвддөг бол ирээдүйд үүсч болох өвчлөлийн шинж тэмдэг байна гэсэн үг. Тиймээс мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө мэдээлэл авч байхыг зөвлөж байна.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс дээш хувь бол: Таны тулгуур эрхтний эрүүл мэнд хэвийн байна. Одоогийн эрүүл амьдралын хэв маягаа үргэлжлүүлж болно. Хэт их сууж ажиллахаас зайлсхийгээрэй.

Хэвийн, үзүүлэлт 25 хүртэлх хувь бол: Таны нуруу, тулгуур эрхтэн маш сайн байна. Та одоогийн биеийн хэлбэрээ хадгалах ба цаашдын эрүүл мэнддээ анхаарсан хэвээр байх хэрэгтэй. Нуруу болон тулгуур эрхтэнд ямарваа нэг асуудал зовуур алга байна. Эрүүл амьдралын хэв маягаа үргэлжлүүлээрэй. Жишээ 4.8 зургийг харна уу.

Тархи

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 буюу түүнээс дээш хувь бол: Таны тархины үйл ажиллагаа эмгэгтэй байх магадлал өндөр байна. Юун түрүүнд та өөрийн цусны даралтаа хянаж биеийн байрлалыг бөгтийсөн байдалд удаан хугацаанд зогсох хэрэгтэй. Тус дасгал нь эрүүл мэндийн үзлэгийг бүрэн орлох боломжгүй тул яаралтай тохиолдолд мэргэжлийн эмчид хандан тархины бичлэг хийлгэх болон бүтэн оношлогоонд орохыг зөвлөж байна.

Анхаарвал зохих, үзүүлэлт 60 буюу түүнээс дээш хувь бол: Таны тархины үйл ажиллагаанд бага зэргийн асуудал байна гэж үзэж байна. Иймд та өөрийн эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Хэрэв та байнгын толгой өвдөлт болон бусад шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Энэ хэвээр байвал магадгүй та тархи болон толгойд өвчлөлд өртөх магадлал өндөр байгааг анхаарна уу. Иймд эрүүл амьдралын хэв маяг сонгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах нь чухал, үүнд архи согтууруулах ундаа болон хэт их өөх тослогтой хоолноос татгалзаж цусны даралтаа тогтмол хянаж, тархи толгойдоо гаднын нөлөөтэй гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. /Тулааны спорт болон эрсдэлтэй ажил хөдөлмөр эрхлэхээс зайлсхийгээрэй/

Хэвийн, үзүүлэлт 50 буюу түүнээс дээш хувь бол: Таны тархины үйл ажиллагаа хэвийн байна. Аливаа зовуур болоод эмгэг байхгүй боловч та эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа тул эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс дээш хувь бол: Таны тархины үйл ажиллагаа хэвийн. Энэ нь таны санах ой болоод аливааг эргэцүүлэх чадвар маш сайн байна гэсэн үг юм. Жил ирэх тусам таны тархины үйл ажиллагаа мууддаг ба үүнийг хурдасгадаг нэг зүйл бол архи согтууруулах ундаа юм. Архи согтууруулах ундаа нь тархины олон эсийг үгүй хийдэг тул хүний ой тогтоолт муудах, бодож сэтгэх чадамж ч мөн адил мууддаг байна. Жишээ 4.9 зургийг харна уу.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс доош бол: Таны тархины үйл ажиллагаа маш сайн байна. Бусад хүмүүс таны санах ой, бодож сэтгэх чадварт атаархдаг. Гэхдээ өөртөө хэт их битгий бардаарай.

Мэдрэлийн систем:

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 буюу түүнээс дээш хувь бол: Таны мэдрэлийн систем эмгэгтэй байх магадлал өндөр байна. Та ойр ойрхон стрессдэх, бүр сэтгэлд гутралд орох хүртэлх шинж тэмдэг илэрдэг байх магадлалтай. Энэ таны өөрийн амьдралын хэв маягаас үүдэлтэй гэхээс илүү удамшлын хэлбэртэй байна. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгах, хэт их сэтгэл хөдлөлд автахгүй байх, өдөрт багадаа 8 цаг унтаж амрах, стресстэй болон хэт нэгэн хэвийн ажил мэргэжил сонгохоос зайлсхийх хэрэгтэй. Түүнээс гадна, орчноо тогтмол сольж, сэтгэлээ ойр ойрхон итгэлтэй нэгэндээ чин сэтгэлээсээ уудлах нь чухал ба дотроо аль болох хадгалахгүй байх нь чухал. Маш сайн амрахыг зөвлөж байна

Анхаарвал зохих, үзүүлэлт 60 буюу түүнээс дээш хувь бол: Таны мэдрэлийн системд бага зэргийн асуудал байна. Та хэт стресстдсэн байгаа тул депресст ороход тун ойрхон болжээ. Аливаад санаа зовох, түгших байдлаа багасгаж, өдөр бүр тогтсон цагт унтаж мөн босч заншаарай. Компьютер дээр болон хэт удаан ажиллахгүй байж орчноо аль болох тогтмол сольж байхыг зөвлөе. Хэт дотогшоо бүү байгаарай.

Хэвийн, үзүүлэлт 50 буюу түүнээс дээш хувь бол: Мэдрэлийн системийн эрүүл мэндийн байдал хэвийн. Ихэнх хүмүүсийн хувьд гансрах, уйтгарлах явдал байж болох ба энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэвч дээрх нөхцөл байдалд анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй ба удаан хугацааны депресснээс үүдэн сэтгэл зүйн хувьд гутралд орох тохиолдолд байж болно. Цаашид энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох урт удаан хугацаанд унтаж амрах, хэт их сэтгэл хөдлөлд автахгүй байх, ажлын дундуур тогтмол амарч байх зэрэг юм.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс дээш бол: Таны мэдрэлийн системийн үйл ажиллагаа хэвийн. Та одоогийн амьдралын хэв маягаа үргэлжлүүлэхэд болно. Гэвч та цаг үргэлж сайн амарч байх ёстой ба хэт ядрахаас урьдчилан сэргийлэх ёстойг мартаж болохгүй.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс доош хувь бол: Таны мэдрэлийн систем маш сайн үйл ажиллагаатай байна. Ийм үзүүлэлт бүхий хэрэглэгч өдгөө маш ховор болсон ба таны өмнөөс бид маш их баяртай байна. Та өөрийн амьдралын зөв дадал зуршлаа бусадтай хуваалцаж байгаарай.

Хоол боловсруулах эрхтэн:

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 буюу түүнээс дээш хувь бол: Таны ходоод гэдэсний үйл ажиллагаа эмгэгтэй байх магадлал өндөр байна. Ойрын хугацаанд мэргэжлийн эмчид хандаж үзлэг, оношлогоонд хамрагдахыг зөвлөж байна. Мөн нөхцөл байдлыг хяналтдаа байлгах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу зөв хооллолтын хэв маягийг баримтлах хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа хэт их хоол идэхээс зайлсхийж, 5 хүртэлх удаа бага багаар хооллох нь зөв юм. Өлссөн үедээ хүссэн хоол хүнсээ хэрэглэж болох ба гагцхүү бага хэмжээгээр түлхүү шинэ жимс ногоо хэрэглэх нь зохижтой. Хэт халуун ногоотой болон давслаг, шарсан хуурсан хоол болоод архи согтууруулах ундаанаас татгалзах шаардлагатай. Ходоод гэдсийг дүүргэх гэсний хэрэггүй, боломжтой бол хагас өлөн байдалтай байлгах нь зөв байдаг. Мөн та антибиотик хэрэглэж байгаа тохиолдолд биеийн ашигтай багтеруудаа нөхөж авч байгаа эсэхээ нягтлаарай.

Анхаарвал зохих, үзүүлэлт 60 буюу түүнээс дээш хувь бол: Таны хоол боловсруулах замын тогтолцоо бага зэрэг асуудалтай байна. Та хоол боловсруулах замын өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна. Энэ нь таны мэдрэлийн системтэй шууд холбоотой байдаг ба юун түрүүнд мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд хандан зөвлөгөө авах шаардлагатай тохиолдолд оношилгоонд орохыг зөвлөж байна. Та хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй ба зөв хооллолтыг эрхэмлээрэй.

Хэвийн, үзүүлэлт 50 буюу түүнээс дээш хувь бол: Таны хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн байна. Ямарваа санаа зовох зүйлгүй, стресс үүсгэх хүчин зүйлсийг багасгах, санаа зовохоо болих нь танд тустай. Мөн өдөр бүр тогтсон цагт хооллож, эрүүл бус хооллолтоос зайлсхийх шаардлагатай. Насандаа тохирсон эрүүл амьдралын хэв маягтай болж тогтсон хуваарийн дагуу мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл авдаг байх хэрэгтэй.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс дээш хувь бол: Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн. Хоол боловсруулах замын ямарваа нэг асуудал болон санаа зовоох зүйлгүй. Одоогийн эрүүл хооллолтын дэглэмээ үргэлжлүүлж болно. Хэт өлсөх болон хэт бялуурахаас зайлсхийгээрэй.

Хэвийн, үзүүлэлт 25 буюу түүнээс доош бол: Таны ходоод гэдэсний үйл ажиллагаа маш сайн байна. Та яг л Энэтхэгийн иогчид шиг шил идсэн ч чадахаар сайн ходоод гэдэсний үйл ажиллагаатай байна. Хоол хүнс танд хүч чадал өгдөг.

Судас

Анхаарвал зохих, үзүүлэлт 80 буюу түүнээс дээш бол: Та ойрын жилүүдэд өвчлөх магадлал өндөр байна. Магадгүй танд цусны даралт ихсэх, толгой эргэх мөн хүзүү болон бугуйн хэсгээр хөндүүр оргих зовуур тогтмол илэрдэг байж болно. Энэ бол судасны хэвийн бус үйл ажиллагааны шинж тэмдгүүд бөгөөд үр дагавар нь муу байж болно. Юун түрүүнд, та одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөх үүнд тамхи татдаг бол тамхинаас гарах, хоолны дэглэм сахих, биеийн дасгал хөдөлгөөн тогтмол хийх мөн цусны даралтаа тогтмол хянах шаардлагатай. Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна.

Анхаарвал зохих, үзүүлэлт 50 буюу түүнээс дээш бол: Таны хувьд судастай холбоотой аливаа асуудал санаа зовоох зүйлс байхгүй. Зарим тохиолдолд цусны даралт ихэсдэг бол мэргэжлийн эмчтэй даруй зөвлөлдөх шаардлагатайг анхаарна уу. Энэ нь ихэнх тохиолдолд ямарваа нэг эмгэгээс үүдсэн шинж тэмдэг байдаг ба гол судасны нарийсал буюу атеросклероз магадлал бас бий.

Хэвийн, үзүүлэлт 50 буюу түүнээс доош бол:  Зураг 5.2-г харна уу, судасны үйл ажиллагаа хэвийн боловч бага зэргийн хэлбэлзэл ажиглагдаж байна. Артерийн судасны үйл ажиллагаа хэвийн, гэвч цаг хугацааны эрхээр биеийн бусад эрхтнүүдийн адилаар судаснууд ч мөн хөгширч эхэлдэг ба үүнээс сэргийлэхийн тулд судасны нарийслаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Атеросклероз буюу судасны нарийсал нь тус өвчлөлийн гол эх үүсвэр байдаг тул тэнцвэржүүлсэн хоолны дэглэм баримталж, архи согтууруулах ундаанаас татгалзан, өглөө эртлэн босч дасгал хөдөлгөөн хийх стрессээс хол байх хэрэгтэй юм.

Архи согтууруулах ундааны нөлөө

Тус диаграмм нь архи согтууруулах ундааны нөлөөг бие судлалын талаас өгүүлэх болно. Архи согтууруулах ундаа ихэнх хүний хувьд тайвшруулах нөлөөллийг үзүүлдэг ба тус үйл явцыг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн болно. Жишээ зургийг 5.3-с харна уу.

Диаграмм дахь үзүүлэлтийн уртаар хэрэглэгчийн амьдралд архи согтууруулах ундааны нөлөөлөл хэр байгааг тодорхойлох юм. Жишээлбэл, нэгэн хүн хундага оргилуун дарс уулаа гэхэд тухайн хүнд таатай, тайвширсан мэт мэдрэмж төрөх болно. Үзүүлэлт эерэг буюу баруун гар талруугаа өндөр байх тусам архи согтууруулах ундааны нөлөө тэр хирээр их байна гэсэн үг юм.

 

Харин эсрэгээрээ, архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа тухайн хүнд төдийлөн таатай, тайвширсан мэдрэмж төрөхгүй байж болно, олон улсын хэмжээнд нийт хүн амын 5 хүртэлх хувьд сөрөг буюу таатай мэдрэмж төрдөггүй гэсэн судалгаа ч бий. Энэ утгаараа тус үзүүлэлт зүүн гар талруугаа өсөх юм. Нэг зүйл анхааруулахад тус диаграмм нь архи согтууруулах ундаанд бие судлалын талаас хувь хүний үзүүлэх үр нөлөөлөл буюу биед гарах үр дагаврын талаар онцолдоггүй харин тухайн хүний сэтгэл зүйн хувьд таатай эсвэл таагүй /дахин хэрэглэх/ мэдрэмж төрүүлж байгаа эсэхийг харуулж байгаа болно.