Бие судлал

 

Тус бүлэг 2 диаграмаас бүрдэх ба үүнд: “Бие махбодийн онцлог” мөн “Темперамент” орно. Мөн “Бие судлалын диаграм” нь тухайн хэрэглэгчийн “Спортын ур чадвар” хэсэгтэй нарийн уялддаг тул хэрэглэгч бүрийн байгалийн өгөгдөлд тохирсон спортын төрөл, хичээллэх хуваарь зэргийг нарийн гаргаж ирэх тул одоогийн арга барилаас илүү маш үр дүнтэй байх болно.

 

Физиологийн онцлог” диаграм

 

Хариу үйлдэл үзүүлэх чадвар

 

Тус үзүүлэлт нь хувь хүний аливаа үйл явдалд хариу үзүүлэх байдал болоод шийдвэр гаргах түвшнийг тодорхойлоход ашиглагддаг үзүүлэлт юм. Үзүүлэлтээр хариу үйлдэл үзүүлэх байдал өндөр буюу эерэг гарч болох боловч энэ нь сайн үзүүлэлт гэсэн үг биш юм. Сөрөг үзүүлэлт нь тухайн хүний хувьд аливаад хариу үйлдэл үзүүлэх чадвар бага байгааг илтгэх ба шийдвэр гаргах явцад илүү их цаг ордог гэсэн үг юм. Өөрөө хэлвэл, тухайн асуудлыг нарийвчлан авч үзэж, хэсэг бүрийг нягтласны дүнд тодорхой шийдвэрт хүрдэг гэж ойлгож болно. Эерэг үзүүлэлтийн тухайд хариу үйлдэл үзүүлэх чадвар өндөр гэж гарч байгаа бол тухайн хэрэглэгч шийдвэр маш хялбар, хурдан гаргадаг гэсэн үг юм. Үүнийг хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргах арга барил гэж хэлж болохгүй, учир нь ийм төрлийн хүмүүс аливааг бүрэн нягтлалгүйгээр, сайтар тунгаан бодолгүйгээр шийдвэр гаргах нь олонтаа байдаг. Жишээ 5.4 зургийг харна уу.

 

 

 

 

 

Зургаас харвал дундаж үзүүлэлт буюу “0” үзүүлэлт нь “Алтан утга”-г илэрхийлэх ба бидний амьдралын тодорхой мөчүүд хурдтай, оновчтой шийдвэр гаргалтыг шаарддаг. Зарим хүмүүсийн дээрх үзүүлэлт “Алтан утга” заах тохиолдол бий, эдгээр хүмүүс нь амьдралын туршлага арвинтай, үүндээр үндэслэн аливаад хандах хандлагатай хүмүүс байдаг. Тэд цаг үе, хүрээлэн буй орчин, бусдын санал бодол гээд аливаа шийдвэр гаргалтад нөлөөлж болох бүхий л хүчин зүйлсийг анхаарч авч үздэг ба амьдралын арвин туршлага дээр үндэслэсэн буюу дадал зуршил болсон арга барилаар шийдвэрт хүрэх нь хурдтай, оновчтой байх нь олонтаа.

 

         

Тэсвэр Тэвчээр

 

Хувь хүний ачаалал даах чадвар

“Тэсвэр Тэвчээр” үзүүлэлтээр хувь хүний хэр хугацаанд бие махбодийн болоод сэтгэл зүйн ачаалал даах чадвартайг тодорхойлдог болно.  Үзүүлэлт эерэг талруугаа өндөр байх тусам хэрэглэгч хатуужилтай, аливаа хүнд хэцүүг эерэгээр хүлээн авах чадвартай нэгэн байдаг. Харин үзүүлэлт сөрөг талруугаа ихсэх тусам тухайн хүний ачаалал даах чадвар сул тул аливааг хүндрэл болон бэрхшээлийг эерэг сэтгэлгээгээр хүлээн авах нь муу, хариу үйлдэл заавал үзүүлэх хандлагатай байдаг.

 

 

 

 

Дээрх үзүүлэлтийг дүгнээд хэлхэд, хэрэв хэрэглэгчийн үзүүлэлт эерэг бол аливаад алгуурхан, уужуу хандах хандлагатай байх ба өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхийн төлөө шаргуу ажилладаг нэгэн гэж ойлгож болох юм. Нөгөөтэйгүүр үзүүлэлт сөрөг байх нь тухайн хүн аливаа асуудлыг хүлцдэггүй, өөрийн үзэл бодлыг тууштай илэрхийлж, түүндээ бат зогсдог нь султай байх боловч хувь хүний талаас өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байдаг давуу тал мөн ажиглагдаж байгаа юм.

 

Зүрхний цохилт

 

Тус үзүүлэлтээр бухимдал болон стресс хувь хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхойлох юм. Жишээлбэл, “-100 хувь” гэсэн үзүүлэлт нь тухайн хүнийг аливаад “маш тайван”-р ханддаг ба тухайн хүнийг уурлуулах боломж бага болохыг илрэхийлж байна. Харин үзүүлэлт “95 хувь” байгаа тохиолдолд тухайн хүнд зүрхний цохилт огцом түргэсэх, уурлах, цухалдах шинж тэмдэг маш амархан илэрдэг байна.

Үүний адилаар, томоохон арга хэмжээ, шалгалт болоод спортын тэмцээн уралдааны өмнө хүн хэр их айж сандардаг болохыг зүрхний цохилтын хэмнэлээр мэдэж болно. Нөгөөтэйгүүр дэлхийн шилдэг тамирчдын хувьд тус үзүүлэлт сөрөг, ихэнх тохиолдолд хасах үзүүлэлттэй байдаг. Жишээ 5.6 зургийг харна уу.

 

 

Сэтгэлийн хат

Аливаа тааламжгүй цаг үе, болоод нөхцөл байдалд /хэт их дарамт, үймээн, маргаан г.м/ хувь хүний зөв шийдвэр гаргах чадамжийг тус үзүүлэлтээр тодорхойлно. Үзүүлэлт өндөр байх тусам тухайн хүний зөв шийдвэр гаргах боломж хурдтай шуурхай байна, харин үзүүлэлт бага бол тухайн хүн зөв шийдвэрийг богино хугацаанд гаргах ур чадвар бага гэж ойлгож болно. Жишээлбэл, үзүүлэлт “80 хувь” бол тухайн хүн шийдвэр гаргахад нөлөөлөх бүхий л хүчин зүйлсийг анхаарч үздэг гэсэн үг юм, харин үзүүлэлт “100 хувь” бол тухайн хүний шийдвэр гаргалт хэт хурдан бөгөөд алдаа дутагдал гаргах магадлал өндөр байх эрсдэлтэй.

Тус үзүүлэлтийн “Ачаалал даах чадвар” гэсэн үзүүлэлтээс ялгарах нэг онцлог бол “Сэтгэлзүйн” хувьд гэдэг нь юм. Учир нь “Ачаалал даах чадвар” гэх үзүүлэлт нь бие болон сэтгэлзүйн хувьд бүх талын нөхцлийг харгалзаж үздэг бол тус үзүүлэлт нь зөвхөн сэтгэлзүйн хувьд авч үздэгээрээ онцлогтой юм. Жишээ 5.7 зургийг харна уу.

 

 

 

 

Стресс, бухимдлын үеийн цусан дахь Хемоглобины хэмжээ

Тус үзүүлэлтээр цусан дахь хемоглобины хэмжээ стресс болон бухимдлын үед хэрхэн өөрчлөгддөг болохыг тодорхойлох болно. Тус үзүүлэлт ихсэх тусам энергийн хэрэглээ багасах ба хемоглобин нь нарийн, анхаарал шаардсан үеүдэд шийдвэр гаргахад тусалдаг.

Мөн түүнчлэн, стрессийн үеийн хоолны шингэцийн талаарх мэдээллийг мөн өгөх болно. Үзүүлэлт хэр өндөр байна төдий хирээр биед явагдах хоолны шингэц хурдацтай байх нь байна. Жишээлбэл, “-77 хувь” үзүүлэлттэй байгаа тохиолдолд буюу стресс, бухимдалтай орчинд цусан дахь хемоглобины хэмжээ буурах ба ийм үед хүн ажиллахад хэцүү болдог байна. Эсэргээрээ ийм төрлийн хүмүүс тайван, дуу чимээ багатай орчинд ажиллавал илүү бүтээлч байх талтай юм. Өөр нэг жишээ, үзүүлэлт “91 хувь” байгаа тохиолдолд тухайн хүн маань стресстэй буюу ачаалал ихтэй уур амьсгалд харин ч илүү бүтээлч, идэвхитэй ажиллах боломжтой гэсэн үг юм. Зураг 5.8-г харна уу. 

 

 

 

 

                        “Зан төлөв

 

 

Темперамент буюу хувь хүний зан авир гэдэг нь тухайн хүний зан авир, хандлага мэдрэлийн системээс шууд хамааралтай байгаа байдлыг илэрхийлж байдаг. Зураг 5.9 харна уу.

 

 

 

 

Аливаа хүн зөвхөн нэг төрлийн зан авиртай /темпераменттай/ байдаггүй. Үргэлж үндсэн 4 төрөл болох сангвинек, холерик, плегматик мөн меланхолик гэсэн зан авирууд ямарваа нэгэн хосолсон болон гурвалсан байдлаар нэг хүнд оршиж байдаг. Гэхдээ аль нэг зан авир түлхүү оршин байгаа тохиолдолд бид тухайн хүнийг тэрхүү зан байдлаар нь тодорхойлдог билээ.

 

Холерик зан байдал -  Ийм төрлийн хүмүүс нь  хурдтай, хувирамтгай мөн тогтворгүй байдаг. Зан араншин болоод сэтгэл санааны байдал амархан хувьсан өөрчлөгддөгөөсөө болоод холерик зан байдалтай хүмүүс маш амархан ядардаг. Эдгээр хүмүүс сангвиник төрлийн хүмүүсээс маш амархан ялгагдах ба тэд маш өндөр оюуны чадамжтай боловч эрч хүчээ хайр гамгүй үрдэгээсээ болоод маш амархан тулдаж ядардаг.

 

Плегматик  зан авир - Маш тогтуун, тайван бас удаан хүмүүс. Эдгээр хүмүүсийн сэтгэл санааны байдал болоод зорилго нь маш тодорхой бөгөөд тогтвортой байдаг. Тэд өөрсдийн юу бодож мэдэрч байгааг илэрхийлж чаддаг бөгөөд урдаа багаа ажилдаа бүрэн дүүрэн анхаарлаа хандуулж чаддаг. Үр бүтээмжтэй ажиллах чадвартай боловч хурд байхгүй.

 

Сангвиник зан авир – Эдгээр хүмүүс илүү бодит, халуун дулаан, амьдралд илүү ойр байдаг. Өөрийн эргэн тойронд болж буй бүхий л үйл явдалд маш хурдацтай хариу үйлдэл үзүүлэх ба алдаа дугтагдлаа хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс юм. Юу мэдэгч, юу бодож байгаа нь тэдний нүүрэн дээр илт байдаг. Сонирхсон зүйлдээ маш их хичээл зүтгэл гаргах ба эс бөгөөд амархан уйдаж бодит үр дүн гаргадаггүй.

 

Меланхолик зан авир – Дотогшоо буюу интроверт төрлийн хүмүүс байдаг. Тэд өнгөрсөнд болсон олон үйл явдлаа санан бодсоор байх ба гадаад хүчин зүйлсд маш мэдрэмтгий ханддаг.