Тус диаграмм нь тухайн хүний мэдээлэл боловсруулах явцыг тодорхойлдог болно. Тус диаграмм нь та өөрт тохирох суралцах болон аливааг цээжлэх үр дүнтэй аргуудыг олж нээхэд тань туслах юм.
Тооцоолол
“Тооцоолол” гэх тус үзүүлэлтийн хүрээнд тухайн хүний аливаа цогц, ойлгоход бэрх байж болох зүйлсийг хэр хялбар байдлаар гол ухагдахууныг ойлгож байгааг илэрхийлэх болно. Жишээлбэл, үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол хэрэглэгч аливаа цогц бүтэцтэй мэдээ мэдээллийг маш амархан задалж ойлгох чадвартай байх ба түүндээ тулгуурлан дүгнэлт, тооцооллыг маш зөв хийх чадвартай гэсэн үг юм. Эдгээр хүмүүсийн хувьд их хэмжээний мэдээллийг хүлээн авч, түүнд нуугдсан нарийн уялдаа холбооны учгийг төвөггүй тайлж чаддаг байна. Ялангуяа тооны ухааны тал дээр эдгээр хүмүүс маш өндөр ур чадвартай байдаг.
Мэргэжилтнүүдийн хувьд тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол эдгээр төрлийн хүмүүст тооны ухаан буюу аливаа зүйлийн гүн утгыг эрэлхийлэн суралцах явцдаа нэг мэдээллийг нөгөөрүү хөрвүүлэн учгийг тайлах чиглэлийн ажил мэргэжил тохирно гэж үздэг. Хувь хүнийхээ хувьд ч тэр эдгээр хүмүүс маань маш их хэмжээний мэдээ мэдээлэл боловсруулахдаа дуртай байдаг.
Нөгөөтээгүүр, тус үзүүлэлт 30 буюу түүнээс доош хувьтай бол эдгээр хүмүүс байгалиасаа аливаа өгөгдлийг нөгөө хөрвүүлэх чадвар тааруу байдаг. Шинэ мэдэц, мэдлэгийг ойлгох, цээжлэх зэрэг байдлаар хөрвүүлэхэд шаардагдах хугацаа нь тухайн мэдээллийн хэр хэмжээн болон орчноос шууд хамаардаг. Тэд ихэвчлэн аниргүй, тухтай орчинд шинэ мэдэц, мэдээллийг удаан байж болох ч маш чанартай хөрвүүлж бас тогтоож чадна.
Хэл яриа
“Үгсийн сан” гэх тус үзүүлэлтээр аливаа мэдээллийг тухайн хүн үг хэллэг болоод ярианы төвшинд хэрхэн боловсруулдаг болохыг харуулж байгаа болно. Үзүүлэлтийн хувь 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүнд ярих буюу бусдад өөрийгөө ойлгуулах хэрэгцээ их байдаг ба энэ утгаараа ч өөрийгөө зөв илэрхийлэх зэрэг үгсийн баялаг сайтайн хүмүүс байдаг. Жишээлбэл, сонссон аливаа мэдээ мэдээллийг олон дахин давтах дадал зуршилтай байдаг тул тогтоох ур чадвар өндөр байдаг.
Ярих болон олон нийтийн өмнө илтгэл тавих арга барилаар хичээл явуулах нь хамгийн үр дүнтэй буюу тустай арга хэрэгсэл байдаг тул аливаа хичээл заах арга зүйн сургалтыг дээрх байдлаар явуулах мөн суралцвал зохилтой. Мөн түүнчлэн асуулт хариулт буюу харилцан яриа нь бодит үр дүн гаргахад ач холбогдолтой байх болно.
Үгсийн дуудлага болон харилцан ярилцах арга барил нь суралцах хурдыг мөн түргэсгэж өгнө. Жишээлбэл, дээрх хүмүүсийн хувьд өөрийн дуртай дуу болон шүлгийг цээжлэх нь санах ойгоо хөгжүүлэх төгс дадал болохоос гадна аливаа мэдээ мэдээллийг тогтоох ур чадварыг нэмэгдүүлдэг.
“Үгсийн сан” үзүүлэлт 30 буюу түүнээс бага хувь байгаа нь тухайн хүн огтоос ярьж чаддаггүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй гэсэн үг биш, харин тухайн мэдээ мэдээллийг боловсруулахдаа үг хэлээ ашиглахаас илүүтэйгээр бусад арга барилаар ажилладаг гэсэн үг юм.
Олон талын мэдлэг
“Мэдлэг чадвар” үзүүлэлтийн хувьд тухайн хүн аливаа мэдээ мэдээллийг олон талаас нь буюу хэд хэдэн мэдлэг ур чадварыг ашиглан боловсруулдаг гэсэн үг юм. Нөгөөтээгүүр, “Тооцоолол” үзүүлэлтийн хувьд түлхүү тоон мэдээллийг боловсруулах ур чадварын талаар ярьж байсан бол энэ удаад ерөнхий утгаар яригдаж байгаа гэсэн үг юм. Жишээлбэл, “Мэдлэг ур чадвар” үзүүлэлт өндөртэй хүний хувьд тухайн мэдээ мэдээллийг боловсруулж маш хялбараар дүгнэлтэд хүрдэг гэсэн үг. Үүндээ олон төрлийн эх сурвалжаас олж авсан мэдлэг ур чадвараа ашигладаг байна.
“Олон талын мэдлэг” үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол аливаа асуудлын хүрээнд цогц шийдлийг бие даан гаргах чадвартай байдаг гэсэн үг. Түүнд ямарваа тодорхой чиглэлээр мэргэшсэн хүний тусламж дэмжлэг хэрэггүй ба өөрөө бүхий л талаас нь үнэлж дүгнэж чаддаг гэсэн үг юм.
Бидний өдөр тутамдаа уулздаг мэдлэг ур чадвартай хүмүүс ихэнхдээ маш хичээнгүй, ажилсаг хүмүүс байдаг. Хэдийгээр тэдгээр хүмүүс нь тус тусдаа өөрийн гэсэн ертөнцийг харах үзэлтэй болсон байдаг ч байнгын шинэ үзэл бодлуудаар урамшуулж мэдлэгийг нь нэмж байх нь чухал юм.
“Олон талын мэдлэг” үзүүлэлт 30 буюу түүнээс бага хуь байгаа нь тэдгээр хүмүүст мэдлэг дутагдаж байна гэсэн үг биш юм харин ч байгаа мэдлэгээ ажил хэрэг болгох амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байна гэсэн үг юм.
Орон зайн төсөөлөл
“Орон зайн төсөөлөл” үзүүлэлт нь мэдээллийг голчлон нүдээр боловсруулах чадварыг хэлнэ. "Орон зайн төсөөллийн" -ын үзүүлэлт өндөр (70% -иас дээш) хүмүүс мэдээлэл боловсруулах явцад ямар нэгэн зүйлийг харах нь амин чухал болохыг илтгэж байгаа бөгөөд жишээ нь хүснэгт, таблиц, газрын зураг, диаграмм, жишээ гэх мэт байж болно. Энэ тохиолдолд тухайн зурагтай холбоотой мэдээллийг холбож, улмаар бүрэн цээжлэгдсэн байх болно.
Хэрвээ мэдээлэл нь ямар нэгэн зурагтай холбогдсон байвал оюун санаанд нь үлдэн амархан төсөөлж санаж чаддаг. Сургалтын үйл ажиллагаанд нь виртуал(нүдэнд харагдах зураг болон харагдах зүйлс) хэрэгслийг заавал оруулах хэрэгтэй. Түүний тусламжтайгаар өөрийн бэлгэдэл, дүрсийг өөрөө бүтээн болно.
Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт нь 30% - иас бага байвал тухайн хүн бодит объектоос төсөөллийн объектруу шилжихэд зарим хүндрэл учруулж болзошгүй юм.
Харааны логик сэтгэлгээ
Бидний мэдээлэл боловсруулалтын дараагийн төрөл нь өмнөхтэй маш төстэй юм. “Харааны логик сэтгэлгээ” үзүүлэлт нь мэдээллийг унших, дараа нь логикоор эргэцүүлэн бодох аргын тусламжтайгаар явагддаг. Бид байнга энэхүү оюуны гол зүйлийг ашигладаг бөгөөд үгстэй холбоотой бүх зүйлс орох болно. Үүнд: текст анализ болон бусад зарим харааны элементүүд гэх мэт. Энэ үзүүлэлт нь өндөр байх тусам (70% -иас дээш) их хэмжээний мэдээллийг төрөл бүрийн таблиц, диаграммууд дээр логик дүн шинжилгээ хийх замаар энгийнээр ойлгон уншиж авдаг. Энэ тохиолдолд та текстэн дээрх бүх мэдээллийг шингээж, дүрслэх хэрэгслийн тусламжтайгаар бүх зүйлийг эргэцүүлэн бодож илүү сайн цээжлэх болно.
"Харааны логик сэтгэлгээ" үзүүлэлт бага (30% -иас бага) байгаа нь танд зарим нэгэн текстийг уншиж ойлгоход асуудалтай тулгарч магадгүй юм. Тиймээс мэдээлэл боловсруулах өөр арга замыг хайх нь нэн чухал юм.
Хийсвэрлэх логик сэтгэлгээ
"Хийсвэрлэх логик сэтгэлгээ" үзүүлэлт нь мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр дамжуулан мэдээллийг боловсруулах чадварыг тодорхойлдог. Хэрэв индекс өндөр (70% -иас дээш) байвал бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийн кодыг тайлах нь төрөлхийн чадвартай. Ийм төрлийн хүмүүс хүмүүсийн дунд байх хэрэгцээ өндөр байдаг бөгөөд бүлгээр болон хамт олноор байх үед мэдээллийг илүү сайн боловсруулдаг. Эдгээр хүмүүсийн хувьд сурах хамгийн үр дүнтэй арга бол ганцаарчилсан хичээл байх болно. Ийм хичээлүүд нь хийсэн бүх зүйлийг нь цаг тухайд нь шалгаж үнэлэлт дүгнэлт байнга өгч байдаг аргачлал юм. Тухайн сурах арга барилын хувьд зааж буй хүний онцлог маш чухал бөгөөд маш сайн ойлголцож хамтарч ажиллаж чадвал амжилттай үр дүнд хүрэх томоохон алхам болно.
"Хийсвэрлэх логик сэтгэлгээ" үзүүлэлт бага (30% -иас бага) байх нь ганцаараа байхдаа илүү бүтээмжтэй тав тухтай байдаг учир нь бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг илрүүлэх хэрэгцээ байхгүй.
Анхаарал
Анхаарал нь хууль дүрмийн дагуу мэдээлэл боловсруулах чадвар юм. Аливаа сургалтын үйл явцын хамгийн чухал үе шатуудын нэг бол гарцаагүй үндсэн нэр томьёо, ойлголт, үндсэн хууль гэх мэт зүйлд анхаарлаа хандуулах явдал юм. Мэдээллийг боловсруулах энэ төрлийн хэлбэр нь мэргэжлийн ур чадвараа төгс төгөлдөр болгоход тусална.
"Анхаарал" үзүүлэлт өндөр (70% -иас дээш) хүн нь төрөлхийн жижиг, нарийн ширийн зүйлийг анхаарч үзэх чадвартай байдаг. Сурах хамгийн үр дүнтэй арга бол сурах бичиг ашиглахаас гадна дүрэм, зааврыг дагаж мөрдөх явдал юм. Мөн нэр томьёо, янз бүрийн тэмдэгт дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Энгийн даалгавруудыг дараалан үе шаттайгаар гүйцэтгэснээр аливаа сонгосон хүрээнд зорилгодоо хүрэхэд тань туслах болно.
"Анхаарал" үзүүлэлт бага (30% -иас бага) хүн нь жижиг зүйлд тийм ч их анхаарал хандуулахгүйгээр өргөн цар хүрээтэй сэтгэх дээр илүү чухалчлан ханддага бөгөөд нарийн ширийн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд мэдлэгээ тэлж гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
“Бие хүн ба Оюун ухаан”
Тус диаграммд хэрэглэгдэх үг хэллэгүүд болоод нь мэргэжлийн сэтгэл зүйч нэгэнд ч хүртэл хэрэг болох ач холбогдолтой ба бид тэдгээрийг сонгон дараах үзүүлэлтүүдийг боловсруулсан болно. Тус үзүүлэлтүүдээр хувь хүний гүнд нуугдаж байдаг сэтгэл зүйн хэлбэрүүдийг тодорхойлох ба мэргэжлийн туршлага мөн мэдлэг танд багагүй хэрэг болохыг анхаарна уу.
Интроверт сэтгэлгээ
Интроверт сэтгэлгээ гэдэг нь аливаа хүн өөрийн дотоод ертөнцийг илүү танин мэдэх чинхүү хүсэл эрмэлзэлтэй, түүндээ төвлөрч байдаг сэтгэлзүйн хэлбэр юм.
Хэрэв “Интроверт” үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хэрэглэгч ДОТОГШОО буюу өөрийн дотоод ертөнц рүү чиглэсэн үзэлтэй хүн байдаг. Тэд амьдралынхаа мөч хором бүрийг үнэлж дүгнэж, өөрийн мөрөөдөл, төсөөлөл дотроо ганцаараа амьдардаг тул нийгмээс бусдаас өөрийгөө тусгаарлах хандлага түлхүү ажиглагддаг.
Хэрэв хэрэглэгчийн үзүүлэлт “Интроверт” буюу өндөр хувь гарч байгаа бол амьдралдаа аливаа шийдвэр гаргахдаа бие даан, бусдаас хараат бус байдлаар буюу бусад хүмүүстэй зөвлөлдөх шаардлагагүй гэж үздэг нэгэн юм. Тус үзүүлэлт нь “Хэрэгцээ ба сонирхол” диаграммын “Шинжээч” гэсэн үзүүлэлттэй нягт уялдаатай.
Зөв гэсэн шийдвэр гаргахдаа эдгээр хүмүүс маань маш нухацтай боддог. Заримдаа гүйцэтгэсэн ажлаа дүгнэхдээ зөв хийж чадсан эсэхдээ ч эргэлдэг.
Ихэнх сэтгэл зүйчдийн үздэгээр “Экстраверт үзэл” нь “Интроверт үзэл”-с илүү ач холбогдолтой гэх боловч аль аль сэтгэл зүйн хэлбэр нь тус тусын давуу болон сул талуудтайг анхаарах хэрэгтэй. “Интроверт” үзлийн тухайд хувь хүн өөрийн дотоод ертөнцөд илүү анхаарч, өөрт хамааралтай зүйлсийн тухайд шийдвэр гаргахдаа үргэлж өөрийгөө сонсдог зэрэг нь тухайн хүнийг өөрийгөө таньж мэдэж байгаа, аливаа хувь хүнтэй холбоотой үүссэн асуудал бэрхшээлийг хялбараар даван туулах чадвартайг илтгэж байгаа юм.
“Экстраверт сэтгэлгээ”
Экстраверт сэтгэлгээтэй хүмүүс нь өөрийн дотоод ертөнц гэхээс илүүтэй, хүрээлэн бус орчин, бусад хүмүүс буюу ГАДАГШАА буюу нийгэмлэг хүмүүсийг хэлдэг. Энэ үзүүлэлт бол “Интроверт” үзүүлэлтийн эсрэг үзүүлэлт юм.
Хэрэв “Экстраверт” үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн маань гадаад ертөнцөд болж буй бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулж, сонирхож судалж байдаг. Ихэнх тохиолдолд өөрийн хувь хүний мэдрэмж ямар байгааг төдийлөн анхаарч авч үздэггүй энэ утгаараа та бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмж /сэтгэлийг/ ойлгох чадвар тааруу байдаг.
Эдгээр төрлийн хүмүүсийн нийгмийн харилцаа тогтмол тэлж, өргөжиж байдаг ба эдгээр бүх харилцаа холбоог хадгалж авч үлдэх тал дээр та өөрийн бүхий л чадах зүйлээ зориулдаг.
Учир нь бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орсноор та өөрийгөө мэдээ мэдээлэл болоод эерэг эрч хүчээр цэнэглэж байдаг тул энэ нь тэдний хувьд ус агаар мэт чухал зүйл юм.
“Интроверт” сэтгэлгээний эсрэг утга бүхий тус сэтгэлгээ бүхий хүн бүр өөрийн мэдрэмж болоод сэтгэл хөдлөлийнхөө талаар бусдад үргэлж нээлттэй, илэн далангүй байдаг.
Экстраверт сэтгэлгээтэй хүмүүс цаг үргэлж аль болох их хэмжээний мэдээлэл авч байх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Учир нь ирээдүйд төлөвлөж буй бүхий л зүйлс нь дээрх мэдээ мэдээллээс шууд хамааралтай байдаг. Тэд үргэлж өөрсдийгөө завгүй байлгахыг хичээх бөгөөд маш эрч хүчтэй хүмүүс юм. Тус үзүүлэлт нь “Сонирхол а хэрэгцээ” диаграммын “Харилцагч” үзүүлэлттэй нягт уялдаатай байдаг.
Дасан зохицох
Уян хатан байдал гэдэг нь байнгын өөрчлөгдөж байдаг зүйлсэд дасан зохицох чадварыг хэлэх бөгөөд тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш байх эсэх нь хэрэглэгч “нуман хурууны хээ”-тэй эсэхээс шууд хамаарна. Учир нь “нуман” хэлбэртэй хурууны хээ нь тухайн хүнийг аливаа өөрчлөлтөд хялбар дасан зохицох чадвартайг илтгэдэг.
Хэрэглэгчийн 10 хурууны хээ бүгд “нуман” байгаа бол тухайн хүний аливаа шинэ зүйлийг хүлээн авах ур чадвар нь тухайн хүний амьдралын бодит хэрэгцээ болон хувирсан байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд амьдралаа тогтмол шинэчилж байх хэрэгцээ үргэлж байсаар байдаг. Мөн өөрчлөлт шинэчлэлтэд тэдний үзүүлэх хариу үйлдэл нь хэр хурдан байгаагаас хамаарч сэтгэлээр унах магадлал өндөр, жишээ нь аливаа өөрчлөлт шинэчлэлтийг маш хурдан хүлээн авч дасан зохицох боловч түүнээс авах сэтгэл ханамж урт хугацаанд үргэлжлэхгүй бол маш амархан сэтгэлээр унадаг.
Үүний эсрэг үзүүлэлт бол “Уян хатан бус байдал” юм.
Анхаарвал зохих: Аливаа нэг үзүүлэлт нь нөгөөхөөс сайн гэх ойлголт огт байхгүй. Баг хамт олноор ажиллаж байгаа эсвэл олон нийтийн эрх ашгийн өмнөөс аливаа нэгэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд бусдын бодлыг хүндэтгэн “Уян хатан байдал” үзүүлэх шаардлагатай бодог бол зарим тохиолдолд нэгэн шийдвэрлэгдсэн зүйлсийг өөрчлөх, дахин авч хэлэлцэхгүй байх хатуу чиг шугам их хэрэг болдог.
Хөшүүн байдал өөрийнхөөрөө
Өмнөх сэдвийн эсрэг утга буюу аливаа өөрчлөлт шинэчлэлтэд хувь хүний дасан зохицох чадвар сул буюу өөрийн хандлагыг цаг үе, орчин нөхцлөөс хамааран өөрчлөх боломжгүй сэтгэлгээг хэлнэ. Энэ цаг үед тухайн хүний сэтгэн бодох болон хариу үйлдэл үзүүлэх чадвар энгийн үеийнхнийг бодвол удаашрах сэтгэл зүйн онцлог үзэгдэл ажиглагддаг. Бие хүнээс хувь хүн болон төлөвшсөн цагтаа бид өөрсдийн зуршил, хандлагаа өөрчлөх боломжгүй болдог.
Зарим тохиолдолд эдгээр хүмүүс маань “бусдын бодол миний амьдралд ямар хамаатай байх билээ” гэх сэтгэлгээгээр ханддаг. Энэ утгаараа тэд бодит байдлаар холдох тохиолдолд олонтаа. Тэд өөрийн үзэл бодолдоо хатуу зогсох ба гадны нөлөөллийг тусгахыг огтхон ч хүсдэггүй. Уян хатан бус байдал гэдэг нь товчхондоо өөрийн байгаа орчин нөхцөл, бусдын санал бодлыг үл ойшоох сэтгэлгээг хэлж байгаа юм.
Мэдрэг
Шууд утгаараа аливаа нэгэн үйл явдал болоод бусдад үзүүлэх сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн ичимхий бөгөөд хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй нэгэн юм. Мэдрэмтгий байдал гэдэг нь өнгөрсөн болоод ирээдүйдээ тогтмол оршин байдаг сэтгэлзүйн хэлбэр юм. Ийм төрлийн хүмүүс ихэнх тохиолдолд өөртөө итгэлгүй байдаг. Тус байдал нэг бол удамшлын хэлбэртэй байж болох ба нөгөөтээгүүр орчин нөхцөлөөс тус тус хамаарч болно. Радиал гогцоо бүхий хурууны хээтэй хүмүүс тус бүлэгт хамаарах ба тэд мэдрэмтгий хүмүүс гэж томьёолж болно. Өөрт нь хэлсэн болон ямарваа нэгэн байдлаар өөртэй нь холбоотой зүйлсэд эдгээр хүмүүс маш мэдрэмтгий ханддаг. Харин тайван бөгөөд уужуу сэтгэлгээтэй хүмүүс тэрхүү мэдрэмжээ нууж болох хэдий ч цаагуураа өөртөө гүн гүнзгий тусгаж авч байдаг.
Өөрт тохиолдож буй аливаа зүйлсийг хүлээн авч буй байдал нь тэднийг хэт сэтгэл хөдлөл рүү хөтөлж болох ба цаашдаа дахин ийм гүн мэдрэмж авах вий гэсэн айдсыг бий болгож байдаг. Ингэснээр тэд дотогшоогоо буюу өөртөө итгэх итгэлээ улам алдсаар байдаг. Мэдрэмтгий хүмүүс аливаа шинэ зүйлсэд хандахдаа хөшүүн, дурамжхан байдаг ба тэдний шийдвэр гаргалтад хүртэл сөргөөр нөлөөлж болно. Тэд цаг үргэлж хоёрдмол байдалд байдаг бөгөөд өнгөрсөнд болсон үр дагаврыг тогтмол эргэцүүлдэг. Иймд дээрх төрлийн хүмүүст өгөх эхний зөвлөгөө бол өөрийн итгэж болох нэгнийг тодорхойлох юм. Өөрийн багш, ойр дотнын нэгэн, хань, найз эсвэл тухайн хүнийг цаг үргэлж дэмждэг нэгэн байж болно. Ийм төрлийн харилцаа нь тэднийг цаг үргэлж сэтгэл зүйн стресстэй байхаас сэргийлэх гол түлхүүр болох болно.
Анхаарвал зохих: Өөрийн айдас болоод зовнилоо даван гарсан цагт л та өсч хөгжих боломжтой болно. Аливаа шүүмжлэл, няцаалтад хэт мэдрэг ханддаг байдлаас ангижрах үйл явц нь багагүй цаг хугацаа, эрч хүчийг шаардах болно.
Түрэмгий байдал
Өдөөн хатгалт, түрэмгийлэл мөн дайралт зэрэг аливаа хүнрүү шууд чиглэсэн сөрөг бус хандлагуудад үзүүлж буй хувь хүний үйлдлийг бид түрэмгий байдал хэмээн нэрлэдэг. Хэрэв үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн хэт шулуун, зөрүүд үргэлж өөрийн үзэл бодлыг тулгах хандлагатай нэгэн байх талтай. Энэ утгаараа тухайн хүн маань өөрийн үзэл бодлыг цор ганц үнэн гэж итгэдэг. Шийдвэр гаргах төвшинд мөн л өөрийн мэдлэг туршлага дээр үндэслэх нь олонтаа. Өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ба үүнийг хэзээ ч зөрчигдөхийг хэзээ ч үл зөвшөөрнө. Хэрэв ийм нөхцөл байдалд орвол өөрийн чадах бүх зүйлсийг сөргүүлэн хийж байж өөрийн сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Тус үзүүлэлт хувь хүний хурууны хээтэй шууд хамааралтай байдаг. Ихэнх тохиолдолд хоёр гарын хурууны хээнүүд өөр байх ба жишээлбэл хэрэглэгчийн зүүн гарын таван хуруу бүгд эргэлдсэн хээтэй, харин баруун гарын таван хуруу бүгд нуман хээтэй байна гэсэн үг юм. Ийм хурууны хээ маш ховор бөгөөд энэхүү тохиолдолд түрэмгий байдал гэсэн үзүүлэлт өндөр гардаг.
Түгшүүр
Хувь хүний дотоод сэтгэлийн хямрал буюу нэгэн төрлийн тааламжгүй сэтгэл хөдлөл гэж тодорхойлж болно. Тааламжгүй сэтгэлийн зовнил нь ийм үед та хэт эмзэг болдог ба цаг үргэлж энэ мэдрэмжээс зайлсхийхийг хичээдэг.
Тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн өөрийн өдөр тутмын амьдралдаа цаг тутам санаа зовнидог нэгэн байдаг. Түүний эргэн тойронд болж буй зүйлс нь аюултай, амь насанд халтай мэт санагдвал тэрээр үүнийг сэтгэлийн зовнил буюу айдас гэж хүлээн авдаг. Хэрэв хүүхдэд сэтгэлийн зовнил илэрвэл энэ нь гадаад ертөнцөөс тусгаарлагдах болон стрессдэх хандлага үүсч болох энэ мэдрэмж нь хүүхдийг маш их айдаст автуулдаг. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэл суларч, сөрөг хандлагатай болох магадлал өндөр байдаг. Сэтгэлийн зовнил хэр түвшинд байх нь тухайн хүний хурууны хээ эргэлдсэн хэлбэртэй эсэхээс шууд хамаардаг. Айдсаа даван туулах хамгийн шалгарсан арга бол энэхүү айдас юунаас, хаанаас эхлэлтэйг тодорхойлох явдал юм.
Гэнэтийн шийдвэр гаргах
Гэнэтийн шийдвэр гаргах чадвар таны зөн совин дээр тулгуурладаг. Энэ үзүүлэлт нь өндөр байх нь таныг маш их урам зоригтой байгааг илэрхийлж байна. Түгшсэн эсвэл түргэн ааш авир гаргахын оронд далд ухамсраа ашиглан усны урсгал мэт байхыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч хэвийн гэнэтийн шийдвэр гаргах эсвэл сэтгэл хөдлөл ихтэй буюу урлагийнхны гэнэтийн шийдвэр гаргах гэдэг нь өөр юм. Урлагийн хүмүүс нь булчингаа сулруулж тайвшруулдаг харин ууртай бухимдалтай хүмүүсийн гаргаж буй байдал нь гэнэтийн шийдвэр гаргалтаас өөр юм.
Түргэн шийдвэр гаргалт нь төвлөрлийн эсрэг зүйл .
Байнгын түгшүүртэй айдастай үед тунгаан бодолгүйгээр түргэн шийдвэр гаргах чадвар болон хувирдаг.
Өндөр төвшний түргэн шийдвэр гаргах чадвар нь үг хэл болон үйл хөдлөлөөр төлөвлөгдөөгүй шийдвэрүүд гаргах чадвартай болдог.
“Мэдээлэл хүлээж авах хэв маяг” диаграм
Аливаа хүний аль мэдрэхүйн эрхтэн тогтолцоо илүү хөгжсөн болохыг тус диаграмаар үзүүлэх болно. Та өөрийн эргэн тойрныг харах эрхтэн, сонсголын эрхтэн эсвэл мэдрэхүйн эртхнийн аль нэгээр илүү танин мэддэг вэ?
Тус диаграммын тусламжтайгаар та өөрийгөө болон бусдыг илүү танин мэдэх болно. Хүн бүрийн хувьд дээр дурдсан мэдрэхүйн тогтолцооноос аль нэг нь илүү хөгжсөн байдаг. Энэ утгаараа та бусад хүмүүс болоод хүрээн буй орчноо зөвөөр хүлээн авч ойлгож байна уу эсвэл буруу ойлголт авч байна уу гэдэг нь тухайн хүний давамгай хөгжсөн мэдрэхүйн эрхтнээс шууд хамааралтай байдаг.
Мэдрэхүйн эрхтний төрлүүд:
- Харааны (мэдрэхүйн эрхтэн өндөр хөгжсөн хүний хувьд бусад хүмүүсийг өөртэйгөө адилтган, үзэгдэх байдлаар илүү үнэлэлт дүгнэлт өгч байдаг)
- Хүрэлцэх (тус төрлийн мэдрэхүйтэй хүмүүс аливаа зүйлсэд хүрэх буюу хүрэлцэх мэдрэмжээр аливаад үнэлэлт дүгнэлт өгч үүнийг чухалчлан авч үзнэ)
- Сонсох (эдгээр хүмүүсийн хувьд бусадтай болон тухайн хүнтэй өөртэй нь хэрхэн харилцаж байгаа нь чухал байдаг)
- Логик (логик сэтгэлгээ бол аливаа зүйлсийн уялдаа холбоог ойлгох хэлбэр ба тус төрлийн хүмүүст уялдаа холбоотой зүйлс маш чухал байна)
Харааны мэдрэхүйн хөгжилтэй хүмүүс:
Тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол эдгээр төрлийн хүмүүс шинэ мэдээ мэдээллийг түлхүү харааны мэдрэхүйгээр дамжуулан авдаг. Жишээлбэл, аливаа зүйлсийг шинээр сурч мэдэж байгаа тохиолдолд тус төрлийн хүмүүсийн хувьд харж даган дуурайх хэлбэр нь илүү тогтоцтой үр дүнтэй байдаг.
Энэ утгаараа эдгээр хүмүүсийн хувьд хүрээлэн буй орчин, тэднийг хүрээлж буй зүйлс үзэсгэлэн төгөлдөр, эмх цэгцтэй, зохион байгуулалттай байгаасаа гэж хүсдэг. Хэрэв тэдний хүссэн шиг байхгүй бол тэд цухалдаж эхэлдэг.
Мөн эдгээр хүмүүс харилцаж буй хүнийхээ гадаад төрхөд үргэлж анхаарал хандуулж, сонжиж байдаг. Ярилцаж байх үедээ тухайн хүний эдэлж хэрэглэж буй зүйлс, өмссөн хувцас зэргийг нэг бүрчлэн өнгө, хэлбэр дүрс зэргээр нь харилцан ярианыхаа сэдэв болгож чаддаг. Мөн эдгээр хүмүүсийн нэг онцгой чадвар нь харааны санах ой маш сайтай өгөөд аливаа дүрс болоод зурган мэдээллийг төвөггүй цээжилж чадна.
Сонсох мэдрэхүйн хөгжилтэй хүмүүс
Эдгээр хүмүүсийн хувьд бусадтай харилцах үедээ ярьж, сонсож аливаа мэдээллийг хүлээн авдаг. Энэ тохиолдолд чангаар унших юм уу, чангаар ярих, мэтгэлцэх зэрэг хандлагууд ихээр ажиглагдана. Тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тэд цаг үргэлж ямарваа нэг зүйлийг сонсож байхыг хүсдэг. Нөгөө талаар, эдгээр хүмүүс ганцаараа байгаа үедээ дотоод дуу хоолойгоо сайн сонсож чаддаг ба үүндээ хурцлагдаж идэвхтэй болдог. Хэн нэг хүнтэй харилцан ярилцаж байх үед бичиж тэмдэглэх, мөн ярьж буй хүний ярианы өнгө, хэлбэр, үгийн сонголт зэрэгт анхаарлаа хандуулдаг. Нөгөө хүнийхээ ярьсан үг, таслал бүрийн ягштал санах ба ямар утга санааг илтгэснээс илүү түүнд ашиглагдсан үг хэллэгүүдийг сайн тогтоож авдаг. Ийм төрлийн хөгжилтэй хүмүүст харилцан яриа, нэн ялангуяа аливаа мэдээллийг уламжлах /дамжуулах/ арга барилаар суралцах нь үр дүнтэй байдаг.
Хүрэлцэхүйн мэдрэмжийн хөгжилтэй хүмүүс
Тус мэдрэхүйн эрхтний хөгжил хөгжсөн хүмүүсийн хувьд аливаа шинэ мэдээ мэдээллийг үнэрлэх, хүртэх зэрэг мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан авдаг. Тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүнд бүхий л төрлийн үйл ажиллагаанд гар бие оролцох, байгалиас өгөгдсөн төрөлхийн идэвхтэй хөдөлгөөнтэй байх эрэлт хэрэгцээ нь цаг үргэлж давамгайлж байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд бусадтай харилцаж байх үедээ юун түрүүнд бусдын зан байдлыг анзаарч хардаг. Тухайн хүнийхээ бүхий үйл хөдлөлийг ой санамждаа буулгаж авна. Аливаа эд зүйлсэд хүрэлцэх, төрөл бүрийн материал гадаргууг хүрэлцэж мэдрэх нь тэдний хувьд маш чухал байдаг. Хэрэв анзаарвал эдгээр хүмүүс харилцаж буй хүмүүстээ зарим тохиолдолд хүрэлцэх, шүргэх зуршил бий.
Логик сэтгэлгээ хөгжсөн хүмүүс
Логик сэтгэлгээнд үндэслэн суралцдаг хүмүүсийн хувьд цаг үргэлж баримт нотолгоо, тоон үзүүлэлт, уялдаа холбоог чухалчилж авч үздэг. Тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн аливаа хүлээн авч буй мэдээллийг тодорхой хэд хэдэн хэсэгт хуваадаг ба тэдгээр хэсгүүдийг тус бүр нь тоон үзүүлэлт болоод баримт нотолгоонд суурилан үнэлж дүгнэдэг. Энэ утгаараа, ийм төрлийн хүмүүсийн долоовор хурууны хээ босоо нуман хэлбэртэй байх нь элбэг. Баримт нотолгоо гэдэг зүйл бол эдгээр хүмүүсийн хувьд сурч хөгжих үндсэн суурь юм. Өөрийн хүрээлэн буй орчинд болж буй бүхий л үйл явдал, аливаа юмсыг логик сэтгэлгээний үндсэн дээр тайлбарлахыг хичээж байдаг. Тийм учраас цаг үргэлж аливаа зүйлсийг логик дэс дараалалтай байгаа эсэхийг үргэлж үнэлж дүгнэж байдаг. Үүндээ тохирсон арга барил буюу өөрийн хариу үйлдэл үзүүлэх хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлдэг. Эдгээр хүмүүсийн нэг онцлог нь тэд өмнө дурдагдсан бүхий л төрлийн хүмүүстэй ижил төвшинд харилцах чадвартай ба, сонсголын мэдрэмж, харааны мэдрэмж, сонсох мэдрэмж гээд бүхий л төрлийн хүмүүстэй яг адил харилцаж чадна.
Зорилгодоо хүрэх
Тус диаграмм хэрэглэгчдийг юунд төвлөрч байгааг харуулах болно. Хэрэглэгчийн ирээдүйн зорилго хувь хүний хэрэгцээнд чиглэсэн байж болно. Зурагт харуулсан хоёр үзүүлэлтэд давуу болон сул талууд аль аль нь бий.
Жишээлбэл, үзүүлэлт 1 болох “хувь хүний хэрэгцээ” их байгаа тохиолдолд тухайн хэрэглэгч амбицтай, зорилготой буюу юу хүсч байгаагаа тодорхой мэддэг түүндээ хүрэхийн тулд шийдмэг алхам хийдэг нэгэн байдаг. Гэвч нөгөөтээгүүр эдгээр хүмүүсийн хэт их “Би” гэсэн сэтгэлгээ нь бусдаас холдуулах, тэдэнтэй ойлголцохгүй байдалд хүргэх сөрөг талтай. Энэ ч утгаараа эдгээр хүмүүс тийм ч олон найз нөхөдгүй байдаг.
Үзүүлэлт 2 буюу “бусдын хэрэгцээ” нь их байгаа тохиолдолд дээрх төрлийн хүмүүс бусдад тусархуу, бусдыг дэмждэг, их нийгэмсэг байдаг. Маш мэдрэмтгий бөгөөд бусадтай хамт олон баг болон ажиллах дуртай, бусдын хувьд хэрэгтэй нэгэн байх түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг нэгэн юм. Хэрэв ямарваа нэг зүйл буруу тийш эргэх хандлагатай болбол бусдаас тусламж эрэлхийлэх шаардлага түүнд огт байхгүй бөгөөд учир нь далай мэт их найз нөхөд нь түүнд хэзээд ч туслахад бэлэн байдаг. Нөгөөтээгүүр эдгээр хүмүүс бусдын сайн сайхны төлөө гэж явсаар өөрийгөө болоод өөрт хамгийн чухал гэсэн зүйлсээ умартах магадлалтай.
“Шинийг хэрхэн хүлээж авдаг”
Тус диаграммын дагуу хоёр төрлийн хүн байна – нэгдүгээрт бодит, баталгаа нотолгоотой, практик зүйлсийг илүүд үздэг төрлийн хүмүүс, хоёрдугаарт өвөрмөц, шинэлэг зүйлсэд татагддаг хүмүүс. Хуучинсаг буюу уламжлалт зүйлсэд дуртай хүмүүсийг бид Консерватив үзэлтэй буюу хуучинсаг үзэлтэй хүн гэдэг бол орчин цагийн шинэлэг зүйлсийг илүүд үздэг хүмүүсийг Либерал буюу чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс гэдэг. Гурав дахь төрлийн хүмүүс гэж мөн бий, эдгээр төрлийн хүмүүс нь шинэлэг зүйлсийг тодорхойлж, илрүүлэн бусдын амьдралд тусгаж байдаг хүмүүс юм. Тэднийг “бодгаль” (Нөлөөнд автдаг байдал) үзэлтэн гэж нэрлэх нь бий.
Үзүүлэлтээс харахад хэрэглэгчийн “Консерватизм” хэсэг өндөр байх нь тухайн хүний хувьд шинэлэг зүйлс болоод өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх явдал тийм ч амар хялбар байдаггүйг илтгэж байна. Тэд дүрэм, зарчим болоод уламжлалт үзэл баримтлалд хэт авсан байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс нь гайхалтай удирдан зохион байгуулах чадвартай хүмүүс юм. Ажил мэргэжилдээ хандахдаа баримт нотолгоо, логик үндэслэлд тулгуурлах ба тогтвортой, найдвартай арга барилыг сонгон ажилладаг.
Харин “Либерализм” үзүүлэлт өндөр байгаа тохиолдолд тухайн хүн маань шинэлэг бүхнийг хүлээн авдаг, тэдгээрт нийцэж чаддаг нэгэн юм. Орчин цагийн шинэлэг чиг хандлага, өөрчлөлтийг сонгох хандлага өндөр. Хүмүүсийн нийт 70 хүртэлх хувь нь тус бүлэгт харьяалагддаг ба нээлттэй, нийгэмсэг олон нийтийн дунд байх дуртай хүмүүс байдаг.
Үзүүлэлт “Бодгаль үзэлтэн” өндөр байгаа тохиолдолд тухайн хүн бүтээлч, шинийг санаачлагч нэгэн бөгөөд бусдад мэдлэг чадвараа хуваалцах дуртай хүн юм. Мөн түүнчлэн, Өмнөх диаграммын үзүүлэлтүүд болох “Шинийг санаачлагч”, “Инженер” мөн “Бүтээлч сэтгэлгээтэй” шууд хамааралтай бөгөөд бусдыг өөрийн хийж буй зүйлдээ хамруулах чадвартай бөгөөд санаагаа биет зүйл болгож чаддаг хүмүүс байдаг.
Үзүүлэлт “Итгэн үнэмших үзэлтэн” нь тухайн хүн шинэ мэдэц мэдлэгийг хэр хялбараар хүлээн авч, дасан зохицдог болохыг харуулж байдаг. Жишээлбэл, тухайн хүн аливаа мэдээллийг хэр төвшинд үнэн эсвэл худал гэж хүлээж авдаг вэ гэсэн ойлголт юм. Үзүүлэлт 20 хувь-тай байна гэж үзвэл хэрэглэгч шинэ мэдэц мэдээллийг хүлээн авах чадвар тааруу гэж дүгнэж болно. Ихэнх тохиолдолд та өөрийн үзэл бодлыг цор ганц үнэн гэж итгэдэг гэсэн үг юм. Харин үзүүлэлт 90 хувь-тай бол ардчилсан сэтгэхүйтэй, аливаа өөрчлөлт шинэчлэлтэд нээлттэй ханддаг хүн гэсэн үг юм.