Спортын авьяас чадвар

 

Биометрик тестийн энэхүү хэсэгт таны биеийн хүчний ур чадваруудын талаарх мэдээллийг өгөх ба танд хамгийн тохиромжтой спортын төрлүүд юу болох мөн ямар дасгал хөдөлгөөний хүртэлх өдөр тутамдаа хийж байвал зохилтой талаар өгүүлэх болно.

Мөн танд “Бие махбодын судлал” хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх ба үүнд таны бие мах бодийн тэсвэр даах чадвар болон хариу үйлдэл үзүүлэх хугацаа зэрэгтэй уялдуулан зөвхөн танд тохирох биеийн хүчний дасгал хөдөлгөөний зөвлөмжийг багтаасан болно.

 Спортын авьяас чадвар” үзүүлэлт

 

Тус үзүүлэлтийн онцлох хэсэг бол аливаа хүнд тохирох спортын төрлүүдийг маш тодорхой 4 бүлэгт ангилан харуулсан явдал ба үүнд:

 - Багийн төрлийн спорт / Багийн ур чадвар, хурд болон хүч/

 - Холын зайн спортын төрлүүд / Хувь хүний хурдны шинж чанар/

 - Хүчний төрлийн спорт / Хувь хүний хүчний шинж чанар/

 - Тоглоомын төрлийн спортууд /Хувь хүний шинэ чанар/

Таны харж байгаачлан, багийн спортын төрөлд шаардлагатай урч чадваруудад холын зайн, хүчний мөн тоглоомын ур чадварууд шаардагдахаас гадна тамирчин хүнээс өөрийгөө бүрэн дайчлахыг шаарддаг.

 

Довтлогч: /Хөл бөмбөг, гар бөмбөг, хоккей мөн сагсан бөмбөг/ хурдтай ба бусдаас урьтаж тоглолтыг хошуучилдаг. Мөн довтлогч нарын хариу үйлдэл үзүүлэх чадвар өндөр ба огцом хурд авах чадвартай байдаг. Эдгээр ур чадварууд нь хурд шаардсан спортын төрлүүдэд ач холбогдолтой боловч довтлогчийн хувьд тэсвэр болон багийн бусад гишүүдийн үйлдлийг зохицуулах чадвар муу байдаг.

Төвийн тоглогч : /Хөл бөмбөг болон гар бөмбөгийн спортод илүү тодорхой харагдана/ Багийн бусад тоглогч нарын үйлдлийг зохицуулах үүрэг бүхий чухал тоглогч юм. Эдгээр тоглогч нар хурдтай, зохицуулалт сайтай мөн тэсвэр хатуужилтай байдаг. Тэдний бие махбодын энэхүү онцлог нь зөвхөн спортод төдийгүй тэдний өдөр тутмын амьдрал дээр ч харагдана, жишээ нь тэд бусадтай маш хялбар ойлголцож харилцаа холбоо тогтоодог ба бусдад хэрэгтэй нэгэн байхыг илүүд үзнэ. Энэ нь багийн спортын төрөлд төвийн товлогч нарын үүрэг оролцоо маш чухал бөгөөд манлайлагч байж шийдвэр гарган хурдтай хариу үйлдэл үзүүлэх ур чадвартай байхыг шаарддаг.

Хамгаалагч : /Хөл бөмбөг болон хоккейн спортод илүү тодорхой харагдана/ багийн тоглолтод түлхүү эсрэг багийн довтолгооноос хамгаалах болон зохицуулалт хийх үүрэгтэй оролцоно. Маш тэсвэр хатуужилтай ба удаан хугацаанд хэт ачаалал дунд байх тохиолдол цөөнгүй. Юун түрүүнд хамгаалагч нар багийн үйл ажиллагааны бүтцээс маш амархан ялгардаг.

Хаалгач: /Хөл бөмбөг болон хоккейн спортод илүү тодорхой харагдана/ Хувь хүн гэсэн үгээр маш ойлгомжтой тодорхойлогдоно. Хаалгачийн хувьд багийн тоглолтод үүрэг гүйцэтгэнэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд түүнийг үр бүтээмжтэй байлгах үүднээс эрх чөлөөг олгох хэрэгтэй. Тэрээр мөн зохион байгуулалт тал дээр сайн гэдгийг дурдах нь зүйтэй.

Холын зайн спортын төрлүүд

 

Холын зайн спортын төрлүүд нь хурд их шаарддаг ба ойрын болон холын гэх хоёр төрөлд хуваагдана. Ойрын зайн гүйлт нь тамирчнаас өөрийн бүхий л хүч чадлаа богино хугацаанд дайчлан хариу үйлдэл үзүүлэх, хурд авах ур чадварыг шаарддаг ба 100, 200 болон 400м хүртэлх зайд гүйдэг. Тиймээс дээрх төрлийн спортоор хичээллэгч тамирчдын хувьд 25, 50, 100м хүртэлх зайн сэлэлт илүү тохиромжтой.

Алсын зайн тамирчдын хувьд хичээл зүтгэл гаргалгүйгээр хол зайг туулах чадвартай байдаг ба тэмцээний үеэр 1000м буюу түүнээс хол зайн замыг туулдаг тул 200, 400, 1500м хүртэлх зайн сэлэлт тохирно.

Богино зайн болон холын зайн тамирчдын гол ялгаа нь булчингийн хөгжил байдаг, богино зайн тамирчдын гүйхэд туслах богино булчин илүү хөгжсөн байдаг бол холын зайн тамирчдын хувьд урт булчингийн хөгжил илүү байна. 

Хүчний төрлийн спорт

Хүчний төрлийн спортод  тамирчдаас шаарддаг нэн тэргүүний зүйлс бол хүч, зохион байгуулалт мөн ачаалал даах чадварууд юм. Жишээлбэл, хүндийн туухай өргөхөд хүчний чадвар их шаарддаг ба ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тогтмол тус дасгалыг хийх шаардлагатай болно.

 

Барилдах болон боксын спортууд нь бүх талын ур чадваруудын цогц хөгжлийг шаарддаг. Харин богино зайд гүйх чадвартай тамирчдын хувьд дээрх чадваруудаа бүрэн хөгжүүлээгүй тохиолдолд олон үеийн туршид цуцалгүйгээр тоглолтыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болно. Энэ нь тухайн тамирчны ачаалал даах чадвар муу байгаагаас тэр юм. 

Тоглоомын төрлийн спортууд

Тус төрлийн спортод амжилт гаргахыг хүсвэл зохион байгуулалт болон сэтгэн бодох чадвартай сайтай байхыг шаардана. Жишээлбэл, шатрын спортоор хичээллэгч тамирчдын хувьд бодох, дүгнэх чадвар сайтай байх ба хэд хэдэн нүүдлийн цаана тооцоолох чадвартай байдаг.

 

Теннисний спорт нь зохион байгуулалт, сэтгэн бодох мөн ачаалал даах чадваруудыг хослуулдгаараа онцлогтой. Үүнтэй адилаар фенсигийн спорт /туялзуур сэлэм/, буудлага зэрэг ихэнх спортын төрлүүд хурд, сэтгэн бодох, ачаалал даах чадваруудыг голчлон шаарддаг