СОНИРХОЛ БА ХЭРЭГЦЭЭ диаграмм
Энэ бол хамгийн чухал диаграмм ба үүнд багтсан үзүүлэлтүүд нь хувь хүний амьдрал болоод өсөлт хөгжлийн үндсэн суурь болж байдаг. Аливаа хүн бүр өөрийн сонгосон амьдрал мөн ажилдаа амжилт гаргаж, аз жаргалтай байх нь тухайн хүний сонирхлоос ихээхэн хамаарч байдаг.
Тус диаграммын онцлог шинж нь тойрог хэлбэрт оруулсан нийт найман үзүүлэтүүд тус бүр харилцан адилгүй бөгөөд эсрэг утгуудыг агуулж байна. Жишээлбэл, удирдах албан тушаалтан /Administrator/ аливаа зүйлс хяналт тавьж шалгаж байхыг хүсдэг бол эсрэг утга бүхий санаачлагч /innovator/ нь эрх чөлөөтэй сэтгэж, аливаа зүйлсийг өөрийнхөөрөө хийснээр бүтээлчээр ажиллах боломжтой байдаг.
Хэрэв биометрик тестийн дүнд үйлчлүүлэгчийн тайлан дээр дээрх хоёр эсрэг утга хоёул тэлсэн байдалтай ажиглагдвал үйлчлүүлэгч зан байдлын хувьд тэсрэг байж болох бөгөөд хувь хүний сонирхол болон амьдрал дээр ч мөн тийм байх боломжтой гэсэн үг юм.
Харилцаа: /7 ба түүнээс дээш оноо бол/ : Харилцагч хүний хувьд тогтмол шинэ сэтгэл хөдлөлийг мэдэрч байх хэрэгцээ байдаг, ийм төрлийн хүмүүс хэрэгцээ нь тодорхой байсаар байхад зүгээр суугаад байдаггүй. Тэгж чадахгүй. Ийм хүнд олон төрлийн буюу хурал уулзалтуудад оролцох, илтгэл бэлтгэж тавих, бизнес аялал уулзалтууд их хийдэг ажил илүү тохиромжтой. Түүнд байгалиасаа олон хүнтэй харилцах мөн багаар ажиллах гэх мэт олны дунд байх хэрэгцээ байсаар байдаг. Ганцаардал гэдэг бол эдгээр төрлийн хүмүүсийн хувьд хамгийн таагүй, хүлцэхэд бэрх зүйлсийн нэг юм. Амьдралаас авч болох хамгийн том хичээл бол хайрлах, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ хуваалцах явдал юм.
Харилцаа: /4-с 7 оноо хүртэл бол/ : Багаар болон бие даан ажиллах ур чадвартай хүмүүс. Тэдний идэвхтэй байдал болоод бусадтай чөлөөтэй харьцах ур чадвар нь ганцаардлын үе шатуудаас ихээхэн хамааралтай байдаг. Ийм хүмүүс бусдын хооронд гүүр болохдоо маш гаргуу бөгөөд бусадтай харилцаа холбоо тогтоох, ойлголцохдоо маш амархан байдаг.
Харилцаа: /4 хүртэлх оноо бол/ : Хэдийгээр бие даасан үзэлтэй байлаа ч гэсэн ийм төрлийн хүмүүс ганцаараа бие даан ажиллах гэсний хэрэггүй. Магадгүй баг, хамт олны дунд орж ажиллах нь эдгээр хүмүүст хэцүү байж болно. Харилцааны хамгийн бага төвшинд буюу бидний хэлдгээр төдийлөн нийтэц биш гэх тодорхойлолт эдгээр хүмүүст хамаарч болох ч үнэндээ энэ нь тийм биш юм. Ийм төрлийн хүмүүс харин ч нийтэч илэн далангүй яриасаг байдаг, гэхдээ тэд шинэ мэдрэмж, хэт сэтгэл хөдлөлд автахыг төдийлөн таашаадаггүй. Харин өөрийн бодол санаа, мэдрэмж мөн санааг нь чилээж байгаа зүйлсээ бусадтай хуваалцах нь илүү чухал байдаг.
Санаачлагч /7 ба түүнээс дээш оноо бол/ : Ийм төрлийн хүмүүс амьдралдаа өөрийгөө батлан харуулах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ба олон төрлийн зүйлсийг багтаахыг хүсдэг. Аливаа зүйлсийг бага наснаасаа эхлэн өөрийнхөөрөө өөрөөр хийхийг хичээсээр ирсэн байдаг. Санаачлагч төрлийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдэдээ юу хийхийг хэлэх ёсгүй, харин ямар төрлийн аргачлалуудаар хийж болохыг харуулснаар хүүхэд өөрөө хүссэн арга барилаа сонгох ёстой байдаг. Ийм төрлийн хүмүүс бүгд өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүсч байдаг.
Хэрэв таны удирдлагад эсвэл та санаачлагч төрлийн хүнтэй хамтран ажилладаг бол түүнд ажил даалгах үедээ алхам бүрийг зааварчлах шаардлагагүй, харин бодит хүлээгдэж буй үр дүнг тодорхой тайлбарлан, ямар аргачлалаар хүрч болох сонголтыг санаачлагч ажилтанд үлдээх нь зөв юм. Амьдралаас суралцаж болох хамгийн онцлох зүйл бол бусдын бодол саналыг хүлээцтэй сонсож сурах явдал юм, бусдыг байгаагаар нь хүлээн авч тэдний санал бодолд сөрөг хандлага үзүүлэхгүй байх явдал юм. Хэрэв бусдын санал бодлыг хүлээн зөвшөөрөхгүй бол санаачлагч нар гагцхүү өөрийн бодлыг зөв гэж бодсоор бодит боломжуудыг алдах магадлалтай.
Санаачлагч /4-с 7 оноо хүртэл бол/ : Эдгээр төрлийн хүмүүс бусдын санал бодлыг харгалзан үзэхийн зэрэгцээ аливаа зүйлсийг өөрийн хүслээр хийхийг мөн хүсч байдаг. Аливаа хүнд байж болох шилдэг зан чанаруудын нэг бол дээрх хоёр зүйлсийг хослуулах явдал бөгөөд аливаа сонголт хийхээс өмнө үнэлж сурах нь хамгийн чухал юм, эс бөгөөс эргэлзэж аль аль талууддаа хэрэгцээгүй шийдвэр гаргах болно.
Санаачлагч /4 хүртэлх бол/ : Санаачлагч хүнд байх хамгийн бага төвшний үзүүлэлт, гэхдээ энэ нь тухайн хүнд ямарваа нэг санаачлага огт байхгүй гэсэн үг биш. Ийм төрлийн санаачлагч нар ихэнх тохиолдолд аливаа зүйлийг цоо шинээр юм уу, өөрийн сонирхлоор хийдэггүй. Харин удирдлага болоод бусад хүмүүсийн зааж зөвлөсний дагуу хийх нь илүү зөв гэж үздэг хүмүүс байдаг. Ийм хүмүүс бүтээлч гэхээс илүү логик сэтгэлгээтэй хүмүүс байх нь олонтаа. Иймд 4 онооноос бага үзүүлэлт гарсан тохиолдолд дээрх төрлийн хүмүүст ажил үүргийн болоод амьдралд нь хэн нэгний чиглүүлэг илүү хэрэг болдог.
Мэргэжилтэн /7 ба түүнээс дээш оноо бол/ : Хүчирхэг мэргэжилтэн цаг үргэлж өөрийн сонирхсон зүйлсээ хийдэг. Ийм төрлийн хүүхдийн эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг хүчээр ямарваа нэг хоббитой болгох, дугуйланд хамруулах, спортоор хичээллүүлэх зэрэгт хандуулснаар тэдний цагийг дэмий үрж байдаг. Мэргэжилтэн төрлийн хүмүүс юм бүхэнд амархан татагдах хэдий ч хэрэв сонирхлоо алдах юм бол яаж ч ятгасан, хүчээр оролдсон ч тэдний санааг өөрчлөх боломжгүй байдаг. Тэд үргэлж аливаа зүйлийг гүнд орохыг эрмэлзэж байдаг. Нарийн чимхлүүр гэсэн бүрийг маш сайн ажиглаж харж чаддаг ба үүгээрээ өөрсдийн байр суурийг бусдад мөн харуулахыг хүсдэг. Нэг барьж авсан зүйлдээ насан туршдаа уйгагүй судалж таньж мэдэх ба шинэ зүйлсрүү тэмүүлэх нь ховор байдаг.
Мэргэжилтэн /4-с 7 хүртэлх оноо бол / : Дунд төвшний мэргэжилтэн, ихэнх хүн энэ бүлэгт харьяалагдаж болно. Эдгээр төрлийн хүмүүс нь аливаа шинэ зүйлсэд маш амархан автах хэдий ч удалгүй сонирхол нь буурдаг. Сонирхсон зүйлсээ тодорхой төвшинд хүртэл танин мэдсэн, эзэмшсэн даруйд сонирхлоо өөр зүйлд хандуулдаг. Тухайн хүний “Харилцагч” гэсэн үзүүлэлт өндөр байгаа тохиолдолд энэ хандлага илүү тодорхой ажиглагдана.
Мэргэжилтэн /4 хүртэлх оноо бол / : Бага төвшний мэргэжилтэн, ховор тохиолдол. Аливаа зүйлсийг илүү өргөн хүрээгээр, ерөнхийлөн харах хандлагатай хүмүүс. Өөрийн хүрээлэн буй орчноор дамжуулан мэдлэг хуримтлуулдаг ба бусад мэргэжилтэн төрлийн хүмүүсээс огт өөр арга барилтай, тэд нарийн учир холбогдолд төдийлөн анхаардаггүй.
Гүйцэтгэгч /7 ба түүнээс дээш оноо бол/ : Тус үзүүлэлтийн хамгийн өндөр тоо бөгөөд ховор тохиолдох ба логик сэтгэлгээг илэрхийлнэ. Энэ нь тухайн хүн өөрийн эргэн тойронд болж байгаа үйл явдал бүрийг нэг бүрчлэн ойлгож ухамсарлан хяналтдаа байлгах хүсэл юм. Ийм төрлийн хүмүүсийг үгүйсгэх битгий хэл маргах боломжгүй мэт санагдана, учир нь тэд бүхнийг баримт нотолгоо, үндэслэлтэй ярих ба өөрийн хариуцсан ажлыг хүртэл төгс хийхийг эрмэлзэнэ. Эдгээр хүмүүст нэг хэвийн тогтсон төрлийн ажил мэргэжил илүү тохиромжтой, хэрэв бүтээлч байдал шаардсан зүйлстэй учирвал тэд гайхаж, чигээ олохгүй болж болох ч үр дүн үзүүлэх олон аргуудыг нэгтгэн маш энгийн цэгцтэй шийдлийг олж чадна. Тэд үргэлж идэвхтэй байж ямарваа нэг зүйлсийг хайсаар байдаг. Амьдралаас сурч болох зүйл нь тайван байдал, хэрэв үүнийг өөртөө эзэмшүүлж эс чадваас үргэлж яарч явах хэдий ч бүх зүйлээс хоцорсон хэвээр байх болно. Жишээ диаграмм 3.3-т үзүүлэв.
Гүйцэтгэгч /4-с 7 хүртэлх оноо бол/ : Ийм хүмүүс тийм ч олон биш, тэд бусдад нөлөөлөх чинхүү хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэд үргэлж энгийн бөгөөд ойлгомжтой ажил мэргэжлийг эрэлхийлэх ба бусадтай санал зөрөлдвөл үргэлж логик сэтгэлгээгээр буюу баримт нотолгоотой ярьдаг. Эдгээр хүмүүс бусадтай харилцах дуртай бөгөөд амьдрал дээр мөн ажил дээр ч тэр бүхнийг ил тод дэлгэрэнгүй байлгахыг хичээнэ. Амжилтын үндсэн суурь нь үйл хөдлөл ба үр дүн гэсэн зарчимтай. Урт сунжирсан ярианаас илүүтэй шууд үйлдэл хийх дуртай.
Гүйцэтгэгч /4 хүртэлх оноо бол/ : Ихэнх хүн энэ бүлэгт хамаарах ба нэгэн хэвийн уйтгартай ажлаас зайлсхийдэг, өөрийнхөөрөө эрч чөлөөтэй бодох хийх дуртай хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс өөрийн зөв гэсэн шийдвэрийг гаргаж байх хэрэгцээ өндөр.
Дүн шинжээч /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн ганцаараа бие даан ажиллах хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Учир нь тэд бусадтай нийгмийн харилцаанд орохдоо тийм ч сайн биш бөгөөд үүнийг төвөгтэй зүйл мэт хүлээн авах нь олонтаа. Аливаа зүйлсэд сайн ба мууг аль альнийг тооцоолон үзэж байж шийдвэр гаргах ба урьдаас бүхий л эрсдэл болоод давуу талуудыг нь олж харахыг эрмэлзэнэ. Бусадтай санал зөрөлдсөн тохиолдолд өөрийн туршлага дээр үндэслэн бодол санаандаа бат зогсох ба бусдын бодол, шинэ санал санаачлагуудыг үл хайхрах хандлагатай. Мөн тэд алдаа гаргаснаа мэдсэн даруйд хэсэг хугацаанд дахин бодож олж авсан шинэ мэдлэг мэдээлэлдээ үндэслэн дахин шийдвэр гаргана. Амьдралаас суралцаж болох зүйл нь өөртөө болоод эргэн тойронд нь байгаа бүх зүйлсэд бүрэн дүүрэн итгэх, эс бөгөөс тэд үргэлж хууран мэхлэлт, урвалтын золиос болох болно.
Дүн шинжээч /4-с 7 хүртэлх оноо бол/ : Эдгээр хүмүүс үргэлжид үнэлэлт дүгнэлт хийж байдаг. Тэд өөрийн эргэн тойрон дахь хүмүүс болоод үйл явдлуудыг үргэлж үнэлж мөн дүгнэлт хийдэг ба энэ жирийн л үзэгдэл. Энэ төрлийн хүмүүс үүнийг дадал зуршил болгоогүй байж болох ч тус аргачлалаар өөрийгөө урагш тэмүүлэх, хүсэл зорилгодоо хүрэхэд эерэгээр нөлөөлдөг гэж үздэг
Дүн шинжээч /4 хүртэлх оноо бол/ : Тус бүлэгт хамаарах хүмүүсийн аналитик чадвар тийм ч сайн хөгжөөгүй байдаг. Аливааг үнэлж дүгнэх хүслээс илүү логик сэтгэлгээ давамгайлах ба нарийн гүнрүү орох сонирхолгүй багахан судалгаа дүгнэлт байсан ч энэ түүнд хангалттай бай шуудхан л ажилдаа орохыг хичээх болно.
Зохион байгуулагч /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Хэрэв үйлчлүүлэгчийн биометрик тайлангийн үзүүлэлтэд энэ тоо гарсан бол тухайн үйлчлүүлэгч хамгийн сонирхолтой хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах учиртай. Учир нь эдгээр төрлийн хүмүүс бусдыг удирдах, тэдний гүйцэтгэлийг хянадаг нэгэн юм. Бусад хүмүүс түүнд аливааг үүрэгдэж, захирангүй хандаж чадахгүй ба харин ч эелдгээр асуух нь зүйтэй юм. Олон нийтийн дунд хүндлэгдэж, нэр нөлөө бүхий байх, бусад хүмүүс түүнээс тусламж эрэх үед түүнд тааламжтай байна. Нөгөө талаар эдгээр хүмүүс нь бусдын удирдлагад байх, зааварлуулах, ажлаа шалгуулах маш дургүй. Хэрэв та ийм төрлийн хүнтэй учирвал аль болох удирдан чиглүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Амьдралаас суралцаж болох зүйл нь бусдад туслаж, тэдний төлөө үйлчилж сурах явдал юм. Тэд угаас бусдад хэрхэн тус хүргэх, харилцах, таатай нөхөрлөл бий болгохыг мэддэг бөгөөд энэ тэдний хувьд цоо шинэ хэцүү зүйл биш юм. Харин эсрэгээрээ болбол дарангуйлагч, зөвхөн өөрийгөө бодвол хувиа хичээсэн бусдыг үл ойшоох нэгэн болох талтай.
Зохион байгуулагч /4-с 7 оноо хүртэлх бол/ : Эдгээр хүмүүс бусдад цаг үргэлж хувь хүний нийгэм талын ач холбогдлоо таниулахыг эрмэлздэг. Зорьсон зорилгодоо хүрэх чинхүү эрмэлзэлтэй, амбицтай хүмүүс, гэвч нөгөөтээгүүр зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг ба бусдыг ашиглах, өөртөө хэт итгэлтэй байх, бардам зан зэрэг нь түүнд аюул дагуулж мэднэ. Харилцаа хэсгийн үзүүлэлтийг давхар харахыг зөвлөе, тухайн хүний харилцааны ур чадвар хэр байгааг мөн харах хэрэгтэй.
Зохион байгуулагч /4 хүртэлх оноо бол/ : Зохин байгуулагч категорийн эсрэг болох Санаачлагч категорид түлхүү хамаарах хүмүүс. Эдгээр хүмүүс бүтээлч, санаачлагчтай байдлаараа өөрийн үндсэн “Зохион байгуулагч” категориос ялгарч байдаг. Мөн тэд бусдыг удирдан чиглүүлэх гэхээс илүүтэй хамтран түншийн хувиар ажиллахдаа дуртай сайн байдаг.
Менежер /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Түүнд бусдыг удирдах, шийдвэр гаргах, ажлаа зохион байгуулах гээд олон хэрэгцээ бий. Хүчирхэг менежерийн хувьд “Сонирхол ба хэрэгцээ” диаграмм дээр тавигдсан бүхий л ур чадварууд бүгд бий. Тэрээр өөрийн ажилдаа энэрэл, бусдад туслах эрмэлзэл, хариуцлага, бусдыг сонсох ойлгох чадвар гээд бүгдийг хослуулж чадна. Эдгээр хүмүүс багийн тоглогч төдийгүй ганцаараа ч сайн ажиллаж чадна. Эдгээр ур чадварууд бол аливаа хүнд байж болох хамгийн шилдэг нь бөгөөд чадварлаг менежер гэдэг бол хариуцлагаа ухамсарласан хүн юм. Амьдралаас суралцаж болох зүйл нь хариуцлага, өөрийн үг үйлдэлдээ эзэн болох явдал юм. Үүнийг ухамсарласнаар аливаа хүн зорилгодоо хүрэхэд ямарваа нэг саад тотгортой тулгардаггүй. Харин эсрэгээрээ хариуцлагагүй, үнэнч биш байдал нь түүнд яг өөртэй нь ижил хүмүүсийг дуудах болно.
Менежер /4-с 7 оноо хүртэлх бол/ : Эдгээр төрлийн хүмүүс бусдын хувьд ижил төвшний хамтран зүтгэгч нар юм, гэвч бусдад тушаал буулгах, бусдын ажлыг удирдан зохион байгуулах хүсэл тэдэнд байсаар байдаг. Хэрэв тэдэнд энэ боломж нь олдвол цаг алдалгүй ашиглах боловч заримдаа хэт их үүрэг хариуцлага хүлээснээр бүгдийг нь шийдвэрлэж чадалгүй сэтгэл санаагаар унах нь олонтаа. Гэвч эдгээр хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд өөртөө маш сайн урам зориг өгч чаддаг.
Менежер /4 оноо хүртэлх бол/ : Сул чадамж бүхий менежер, нөгөөтээгүүр мэргэжилтэн. Эдгээр төрлийн хүмүүс зөвхөн нэг зүйлийнхээ учрыг олох, түүндээ анхаарлаа хандуулах сонирхолтой. Бусдыг удирдан зохион байгуулах гэдэг нь тэдний хувьд тийм ч ач холбогдолтой зүйл биш учир нь тэдэнд тийм хүсэл сонирхол бага байдаг, гэвч тэд угаас маш сайн менежер болох боломжтой боловч өөрийн амьдрал аж ахуйд л тухайн ур чадвараа гаргахаас биш бусдаар хол явах сонирхолгүй.
Бизнес /7 буюу түүнээс дээш оноо бол/: Бие даасан, эрсдэлд дуртай, өөрийнхөө төлөө ажилладаг, зохион байгуулалт сайтай мөн нөөцөө бүрэн дүүрэн ашигладаг нэгэн. Хэрэв алдаа гаргавал тэр даруйд засах арга хэмжээ авдаг ба шийдвэр гаргалт маш хурдтай. Тогтмол шинэлэг санаа гарган хэрэгжүүлэх дуртай ба энэ бол энгийн бизнес эрхлэгчид байх давуу тал. Байнгын шинийг эрэлхийлж орлогоо нэмэгдүүлэх ашиг олох боломжийг хайна. Эдгээр хүмүүс үргэлж харилцааны өндөр ур чадвартай хүмүүс байдаг. Иймд харилцааг хүний хувьд шинэ мэдрэмж /сэтгэл хөдлөл/ нь энгийн нэгэн харилцааны дүнд бий болж буй зүйл бол харин бизнес эрхлэгч нарт энэ нь шинэ төсөл, боломж байдаг гэдгийг ялгаж ойлгох явдал юм. Амьдралаас сурч болох зүйл нь эхлүүлсэн ажлаа дуусгадаг байх.
Бизнес /4-с 7 оноо хүртэлх бол/: Ихэнх хүмүүс хамрагдах бүлэг. Ийм төрлийн хүмүүс үргэлжид шинэ зүйлсийг турших сонирхолтой байдаг. Нөгөө талаар эдгээр хүмүүс гүйцэтгэл өндөртэй ба шинэ зүйлсийг маш богино хугацаанд шингээж авах чадвартай байдаг.
Бизнес /4 оноо хүртэлх бол/: Үнэлэлт дүгнэлт их хийдэг хүн. Хэрэв тэд алдаа гаргаснаа мэдвэл даруй үнэлэлт дүгнэлт хийх ажилдаа орно. Эдгээр хүмүүсийг бизнес эрхлэх чадваргүй гэх хэлж болохгүй тэд маш их судалгаа, үнэлгээ хийсний дүнд л хөдөлж эхэлдэг няхуур хүмүүс байдаг.
Хувь хүний хэв шинж диаграмм
Хувь хүний хэв шинж гэдэг бүлэг нь танд ямар төрлийн ажил илүү тохирохыг харуулна. Өмнөх зургийн адил аль нэг заалт өндөрсгөхийн хэрээр тухайн шинж тэмдэг танд илүү хүчтэй илэрдэг.
Бодит /6 буюу түүнээс дээш оноо бол/ : Эдгээр төрлийн хүмүүс нь прагматик сэтгэхүйтэй ба үр өгөөжтэй, ашигтай гэсэн зүйлс бүхий л анхаарал, хүч бололцоогоо дайчлан ажиллах дур сонирхолтой байдаг. Аливаа ажлыг гүйцэтгэхэд тэдэнд тодорхой шалтгаан огтхон ч хэрэггүй бөгөөд түүний хувьд бодит үр дүнг хүлээн хэсэг хугацаанд тэвчээртэй хүлээж чаддаг.
Бодит /6 хүртэлх оноо бол/ : Өөрийн эрх ашгаас илүүтэй бусдын төлөө гэх сэтгэл ихтэй хүмүүс байх ба бусдад туслах, энэрэх сэтгэлээр өөрийн бодол үйлдлийг бодит болгохыг зорьдог.
Оффисын /6 буюу түүнээс дээш оноо бол/ : Бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох дуртай төрлийн хүмүүс ба баг хамт олны дунд бусдыгаа манлайлан ажиллах, бодит үр дүн гаргаж чадвартай. Эдгээр хүмүүст ямагт та бол аугаа зүйлийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлж байх нь чухал, энэ ч утгаараа тэд ганцаараа ажиллах дургүй, бүтээмж багатай байдаг. Эргэн тойрондоо байгаа эсвэл хамтран нэг баг болж ажиллаж байгаа хүмүүсээс эрч хүчийг мэдэрч, бусдаас үргэлж сайн талуудыг нь хуулбарлан өөрийгөө төгөлдөржүүлж байдаг.
Оффисын /6 хүртэлх оноо бол/ : Харин эдгээр хүмүүс бие даан ажиллах чадвар маш сайтай бөгөөд хэрэв хэн нэг хүн түүний ажлын гүйцэтгэлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлбэл төдийлөн хүлээж авахгүй. Тэд багт орж ажиллахаас илүүтэй ганцаар ажиллах дуртай. Эдгээр хүмүүс сайн менежер болох боловч ойр тойрныхонтойгоо эерэг харилцаа үүсгэхдээ тааруу байдаг.
Урлагийн /6 буюу түүнээс дээш оноо бол/ : Эдгээр хүмүүс нэг барьж авсан зүйлдээ сэтгэл зүрхээ бүрэн зориулах ба ойлгомжтой зааварчилгааны дагуу ажиллаж сурсан байдаг. Тэд энгийн болоод тогтвортой, нямбай /чимхлүүр/, эмх цэгцтэй ажлыг илүүд үзнэ. Бусадтай харилцахдаа илүү болгоомжтой хандахаас гадна, цоо шинэ зүйлсэд хошуураагүй хуучинсаг байдалд илүү татагдана.
Урлагийн /6 хүртэлх оноо бол/ : Эдгээр хүмүүс шинэлэг зүйлсэд илүү татагдана, тэд нэгэн хувийн зүйлсээс амархан уйдах бөгөөд өөрийгөө олон талаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг. Хэн нэгний зааварчилгаа дор нэгэн хэвийн ажил хөдөлмөр эрхлэх нь тэдний хувьд хамгийн том айдас.
Мэргэжлийн /6 буюу түүнээс дээш оноо бол/ : Тэд нэг сонгосон ажил мэргэжилдээ насан туршид үнэнч байдаг. Сонголтынхоо дагуу өсч дэвжих ба учир нь тухайн ажлыг дотор гаднагүй бүрэн дүүрэн эзэмшиж чадна. Энэ нь тэдний амьдралын жанжин шугам болж байдаг.
Мэргэжлийн /6 хүртэлх оноо бол/ : Нэгэн зэрэг маш олон зүйлсэд анхаарлаа хандуулах чадвартай хүмүүс. Сайн тал нь тэд олон салбар мэргэжлийн мэдлэг чадвартай болно, харин эсрэгээрээ нэг эхэлсэн ажлаа дуусгахгүй байх хандлагатай ба хойшлуулсаар байдаг.
Нийгмийн /6 буюу түүнээс дээш оноо бол/ : Эдгээр хүмүүс уран бүтээлч ажил мэргэжилд илүү дуртай, үүнд: уран зураг, хөгжим, бүжиг, багшлах болон кино урлаг. Илүүтэй тохирох ажил мэргэжил нь сэтгэл хөдлөл, сэтгэн бодох, тархины ачаалал ихээр шаардсан байвал сайн. Учир нь тэд ийм төрлийн ажил мэргэжлийг сайн гүйцэтгэх ба амжилтад хүрнэ. Жишээг 3.7 зурагт харуулав.
Нийгмийн /6 хүртэлх оноо бол/ : Өөрөө бодож сэтгэн, бүтээхээс илүүтэй бусдын санааг хуулбарлан ашиглах нь илүү дээр гэж үздэг хүмүүс. Бэлэн жишээ загварыг ашиглан ажил мэргэжилдээ ашиглах нь хялбар бөгөөд хурдан гэж үзнэ.
Мэргэших чиглэл / Гүнзгийрсэн сургалт
Таны хэрэгцээ болон нөөц бололцоог харгалзан үзвэл мэргэжлийн ямар чиглэлийг сонгож сурах хамгийн тохиромжтойг энэ бүлэг харуулна. Өмнөх зургуудын адил зургийн тоон үзүүлэлт өсөхийн хэрээр тэр чиглэлээр суралцах боломж өндөрсгөнө. Биометрик тестийн үзүүлэлтүүд бодит тул бүх насны хэрэглэгчид өөрийгөө хөгжүүлэх цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхой гаргаж өгдөг.
Урлагийн /7 буюу түүнээс дээш оноо/ : Өндөр бүтээлч байдал нь шинэ санаа бодлыг бий болгож, хайрцгаас гадуур сэтгэх, шинэ материаллаг эсвэл оюун санааны үнэт зүйлийг бий болгож, үр дүнд хүрэх чадвар юм. Та шинэ үнэт зүйлийг бий болгох онцгой эсвэл өвөрмөц үр дүнд хүрэх чадварыг эзэмшихдээ маш сайн. Хүрээлэн буй хүмүүсийн хийдэг зүйлээс өвөрмөц шинэ содон цор ганц зүйлийг хийхийг илүүд үздэг.
Урлагийн /4 хүртэлх оноо бол / : Энэ нь таныг бүтээлч сэтгэлгээгүй гэсэн үг огт биш юм. Харин шинэ зүйл сэдэхийн оронд шууд үр дүнд хүрч болох замыг сонгох эсвэл бодит бэлэн байгаа шийдлийг ашиглах хүсэлтэйг харуулж байна.
Физик-Математикийн /7 буюу түүнээс дээш оноо/ : Эдгээр хүмүүс нарийн шинжлэх ухааны салбар болоод тооцоолон бодох ажилд илүү сайн ба хичээнгүй байдал нь тэднийг бүхний түүчээ болгох нь олонтаа. Практикаас илүү онолд итгэх ба физик, математик, алгебр, геометр, статистик зэрэг салбарт амжилт гаргах бүрэн боломжтой. Хэн нэг хүнтэй санал зөрөлдсөн тохиолдолд тэд амьдралаас олж авсан өөрийн туршлага хийгээд зөвхөн бодит баримтад үндэслэн үзэл бодлоо илэрхийлдэг.
Физик-Математикийн /4 хүртэлх оноо бол/ : Та ямарваа нэг шинжлэх ухааны салбарыг ихээр сонирхдог хүн биш, харин гадаад ертөнцтэй буюу олон нийттэй холбогдох чинхүү сонирхолтой хүн. Та аливаад няхуур ханддаггүй ба тооцоолон бодох ур чадвар багатай. Эрх чөлөөт, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил мэргэжлийг илүүд үзнэ.
Инженерийн /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Та өөрийн бүтээлийг практикт хэрхэн ашиглахыг сайн мэдэх ба амжилтад ч мөн хүргэх аргыг төвөггүй олно. 7 буюу түүнээс дээш оноо гарч байгаа бол та өөрийн санааг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж өөрт биет хөрөнгө босгох аргыг сайн мэддэг хүн юм. Түүнээс гадна та тасралтгүй сайжруулалтыг хийсээр байдаг, жишээлбэл та аливаа тоног төхөөрөмжийн хэрэглээг тултал сайжруулах ба тухайн бүтээгдхүүнийг хэр хугацаанд ашиглах боломжтойг хүртэл мэднэ. Та барилга угсралт, төлөвлөлт мөн хэрэглээний шинжлэх ухааны салбарт илүү амжилт гаргах талтай.
Инженерийн /4 хүртэлх оноо бол/ : Таны хувьд орчин үеийн шинэлэг техник технологийг төдийлөн сонирхдоггүй, суурин компьютер, интернет зэргийг төвөггүй ашиглах хэдий ч практик мэдлэг чадвараа хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг хүн юм.
Мэдээллийн технологийн /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Та компьютер, харилцаа холбоо, автоматжуулалт зэрэгтэй холбоотой шинэлэг технологи бүрийг алдалгүй сонирхон судлах ба түлхүү мэдээллийн технологи болон интернет технологид илүү сонирхолтой. Үүнд хяналтын тоног төхөөрөмжүүд багтахаас гадна хиймэл оюун ухаан ч орно. Тиймээс танд тохирох, цаашид амжилт гаргах боломжтой салбар бол мэдээллийн систем болон програмчлал юм.
Мэдээллийн технологийн /4 хүртэлх оноо бол/ : Та шинэлэг техник технологид татагддаггүй. Хэрэглээний тоног төхөөрөмж болоод интернет орчныг сонирхон хэрэглэх боловч эдгээр зүйлсийн талаарх практик мэдлэг ур чадвараа хөгжүүлэхийг илүүд үзнэ. Жишээг 3.9 зурагт үзүүлэв.
Нийгмийн ухааны /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Та цаг үргэлж шинэлэг зүйлсийг эрж хайж байдаг, сэтгэн бодох мөн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүсэмжилнэ. Та дараах салбаруудад илүү их амжилтыг олох боломжтой, үүнд : түүхийн ухаан, уран зохиол, философи, сэтгүүл зүй мөн урлагийн салбарууд юм. Эдгээр хүмүүс нарийн чимхлүүр ажил мэргэжлийг илүүд үздэг.
Нийгмийн ухааны /4 хүртэлх оноо бол/ : Бусад үзүүлэлтүүдийг илүү анхааран бусад зүүлтүүдээ мэдээллийг илүү сонирхон судлах хэрэгтэй гэсэн үг юм.
Ерөнхий технологийн /7 буюу түүнээс дээш оноо бол/: Хэрэглээний шинжлэх ухааны сонирхол өндөртэй хүмүүс. Эдгээр хүмүүс аливаа зүйлсийн огтлолцол дээр төвлөрсөн сэтгэхүйтэй байх нь олонтаа, тэд биофизик, биохими, удамшил зүй, биомеханик болон бусад технологи шийдэл бүхий шинжлэх ухааны салбаруудыг илүүтэй сонирхоно. Өргөн сэтгэлгээтэй хүний хувьд та байгалийн шинжлэх ухаанд мөн сонирхолтой ба үүнд техник технологийн шийдлийг нэвтрүүлж аливааг төгс төгөлдөрлүү ойртуулахыг илүүд үздэг.
Ерөнхий технологийн /4 хүртэлх оноо бол/ : байгалийн шинжлэх ухааны салбарууд болох эм зүй, биологи, хими зэрэг салбаруудыг та төдийлөн сонирхохгүй харин өөртөө болон бусад зүйлсэд илүү төвлөрнө.
Санхүү-Эдийн засгийн /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Танд өөрийн эргэн тойронд байгаа хүн бүртэй харилцах бодит хэрэгцээ үргэлж байдаг. Таны хувьд хувь хүн гэдэг зүйл маш чухал ба бусдыг ч мөн адил өнцгөөс харж тэдэнд ямагт туслахыг, нийгмийн харилцаанд орохыг эрмэлзэж байдаг. Та нийгмийн ухаан болоод, эдийн засаг, хууль, сэтгэл судлал, улс төр мөн сурган хүмүүжүүлэх салбарт илүү их амжилтыг гаргах боломжтой.
Санхүү-Эдийн засгийн /4 хүртэлх оноо бол/ : Бусадтай нийгмийн харилцаанд орох нь таны хувьд нэн тэргүүний хэрэглээнүүдийн нэг биш. Та өөрийгөө ажиглаж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг. Иймд та өөрийн туршлага, мэдлэг болон өөрийн өнцгөөс хорвоо дэлхийг олж харахыг хичээдэг нэгэн юм.
Хэл шинжлэлийн /7 буюу түүнээс дээш оноо бол/ : Таны амьдралдаа баримталдаг зарчим бол өөрийгөө илэрхийлэх мөн бусадтай нийгмийн харилцаанд орж байх юм. Та гадаад хэл судлал болоод илтгэх урлагийн салбаруудад амжилт гаргах магадлалтай. Ихэнх тохиолдолд эдгээр хүмүүс өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж болон туршлага дээр үндэслэн санаа бодлоо бусдад маш амархан ойлгуулах ур чадвартай байдаг.
Хэл шинжлэлийн /4 хүртэлх оноо бол/ : Бусадтай нийгмийн харилцаанд орохдоо үл ялиг тааруу. Та бусдад нөлөөлөхдөө зөвхөн үг хэлээрээ төдийгүй биеийн хэлэмжийг ашигладаг ба үүнд дохио зангаа болон зарим тохиолдолд дарамт шахалт хэлбэрийн оролцоо байж болдог. Та гадаад хэл судлах сонирхолгүй бөгөөд өөрийн санаа бодлыг заавал үгээр илэрхийлэх ёсгүй гэж үздэг нэгэн юм.
Байгалийн ухааны /7 буюу түүнээс дээш оноо бол/: Эдгээр хүмүүст өөрийн сурч мэдсэн мэдлэг ур чадвараа практик дээр хэрэгжүүлж үзэх хүсэл эрмэлзэл маш их байх ба химийн ухаан, биологи, эм зүй, газарзүй, геологи болон сансар судлалын салбарт амжилт гаргах өндөр боломжтой. Байгалийн үзэгдлийг мөн сонирхон судлах дуртай.
Байгалийн ухааны /4 хүртэлх оноо бол/: Байгаль дэлхий болоод гадаад ертөнц таны сонирхлыг төдийлөн татахгүй ба таны зорилго тодорхой бол та нийгэм болоод материаллаг зүйлсэд илүүтэй анхаарлаа хандуулах болно.