Ажил мэргэжил

Хамгийн өөрт тань тохирсон мэргэжлийн жагсаалтуудыг танд гаргаж өгөх болно.

Тус биометрик тестийн хүрээнд хувь хэрэглэгч төдийгүй ажил олгогч нарын хувьд ч ач холбогдолтой мэдээлэл бий. Жишээ нь, ажил олгогч нарын хувьд ажилд хамгийн сайн нэр дэвшигчдийг тодруулах, хүчирхэг баг бүрдүүлж, компанийнхаа давуу болон сул талуудыг тодорхойлохын тулд эдгээр схемүүдийг ашиглаж болно.

Бидний хувьд, InfoLife-д ажилд орохоор хүсэлт ирүүлсэн хүн дээрх тестийг өгдөг ба амжилттай өгсөн тохиолдолд ажилд орох магадлал нэмэгддэг.

 

Тохирох үйл ажиллагааны чиглэл диаграмм

Тус диаграмм бол "Ажил мэргэжлийн" бүлгийн гол диаграмм юм. Үүнд Төрийн алба, Эдийн засаг, Эрүүл мэнд ба анагаах ухаан, Хэл шинжлэл, Инженер, Сэтгүүл зүй, Хэвлэл мэдээлэл ба интернет, Мэдээллийн технологи, Засгийн газар, Үзвэр үйлчилгээ, Урлаг, Дизайн, Банк санхүү, Ложистик, Цэрэг, Боловсрол, Хот төлөвлөлт, Үл хөдлөх хөрөнгө, Эрчим хүч, Үйлдвэрлэл, Даатгал, Жижиглэн худалдаа, Автомашины үйлдвэр мөн Химийн гэсэн салбарууд багтана.  Дээр дурдсан ажил мэргэжлийн салбар тус бүр сонгосон салбартаа амжилтанд хүрэхэд шаардагдах хувь хүний онцлог шинж чанарууд гэж бий. Ийм учраас зөвлөхөөр сонгогдон ажиллаж буй хүн бүр тус судалгааны үр дүнг үйлчлүүлэгчид тайлбарлахдаа маш анхааралтай, ойлгомжтой байх ёстой.

Жишээ нь:

 

 

Харилцааны хэв маяг диаграмм

Энэ хэсэгт бид бусад хүмүүстэй харьцах, өдөр тутмын амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдлыг гэртээ эсвэл ажил дээрээ хэрхэн яаж зохицуулах талаар ярилцах болно. Эдгээр диаграммууд нь хүнтэй харилцах чадвараа оновчтой тодорхойлоход тань туслах болно.

Сөргөлдсөн хандлага

Ижил зорилгын төлөө эсвэл аливаа нэг талбарт давуу эрхийн төлөө өрсөлдөөн бий болсон тохиолдолд эдгээр хүмүүс өөртөө хамгийн их итгэлтэй байдаг. "Сөргөлдсөн хандлага” үзүүлэлт 75 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн ямар ч төрлийн зөрчилдөөнд өөрийн байр суурийг хадгалах чадвартай байдаг гэсэн үг юм. Тухайн хүн өөрийн бодлыг дэлхий дээрх цор ганц үнэн гэж боддог. Та ирээдүйд ямар сөрөг үр дагавар авчрахаас үл хамааран өрсөлдөгчийнхөө шийдвэрт ямагт нөлөөлөхийг хичээдэг. Ийм мэтгэлцээний төгсгөлд ялагч, ялагдагч нар үргэлж байдаг.

 

Эдгээр хүнд өөрийн мэргэжлийн талбарт хамгийн шилдэг, онцгой нь  гэдгээ нотлох хүсэл эрмэлзэл чухлаар тавигддаг. Энэ утгаараа бусдын амжилт эдгээр төрлийн хүмүүсийг асаадаг гэж хэлж болно. Эдгээр хүмүүст зөвлөхөд бусдын ялалт болоод амжилтад анхаарлаа баг хандуулаарай. Үүний оронд эдгээр амжилтад хүрсэн хүмүүс ийм гайхалтай үр дүнд хүрэхийн тулд юу хийснийг анхаарч, өөртөө тусган хичээх нь зүйтэй. Энэ нь атаархсан сэтгэлийг бууруулж, ямар хандлага нь илүү үр дүнтэй болохыг тодорхойлоход тань туслах болно.

"Сөргөлдсөн хандлага" үзүүлэлт 25 буюу түүнээс бага хувь бол тухайн хүн төдийлөн сөргөлдсөн хандлага үзүүлээд байдаггүй гэсэн үг юм. Хувь хүний хөгжил гэдэг зүйл бол хэрэв бидэнд аливааг сөргөөр харах хандлага байдал бол түүнийг өдөр өдрөөр өөрчилж, өөрийгөө хөгжүүлэх шилдэг арга зам юм гэдгийг ухамсарлах нь нэн тэргүүний чухал зүйл юм.

Буулт хийх

Харилцан ойлголцол буюу буулт хийх гэдэг нь харилцан тохиролцсоны үндсэн дээр маргааныг шийдвэрлэж буй харилцан үйлчлэлийн хэлбэр юм. Олон ургалч үзлээр та эсрэг байр суурийн санал бодлыг хүлээн зөвшөөрч чаддаг. Нэгдүгээрт, та зөрчилдөөнийг өдөөх, хэн нэгэнтэй сөргөлдөх эсвэл ийм зүйлд цаг заваа үрэх хүсэлгүй байж магадгүй юм.

Хоёрдугаарт, та эрсдэлд орохыг хүсэхгүй байгаа бөгөөд энэ нь таны хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөх нэг шалтгаан байж ч болох юм. Аливаа мэтгэлцээний үеэр та хэрэв бууж өгөх байр суурийг сонгож байгаа бол танд ямарваа нэг шалтгаан байна гэсэн үг, иймээс үүнийгээ илэн далангүй нөгөө талтайгаа зөвшилцөх хэрэгтэй.

Тус биометрик тестийн тайлангаас та өөрөө уншиж үзэж болно. Гэсэн хэдий ч дараах зүйлийг ойлгох нь чухал юм: хэн нэгэнтэй хамтарч ажиллана гэдэг нь та хоёрын аль аль нь ялалт байгуулахыг зорьж байгааг илтгэж байгаа бол харин буулт хийх нь хоёулаа алдахаас зайлсхийхэд бэлэн байгааг илтгэж буй сонголт юм. "Буулт хийх" үзүүлэлт өндөртэй хүмүүст санал нийлэхгүй байгаа зүйлд бууж өгөх арга замыг дандаа сонгоод байж болохгүй гэж зөвлөе. Өөрийн санал, итгэл үнэмшлээ хэрхэн хамгаалж, бусад хүмүүсийг таны бодлыг хүндэтгэхийг зааж сургах болон  байр сууриндаа бат зогсох аргуудад суралцаарай.

Харилцан тохиролцох

Тус арга барил нь бусад хүмүүстэй хамтран ажиллах замаар өөрийн саналыг дэвшүүлэх харилцан үйлчлэлийн төрөл юм. "Харилцан тохиролцох" үзүүлэлт 75 буюу түүнээс дээш хувь бол төвийг сахигч гэсэн үг юм. Ийм хүмүүсийн хувьд бусдын хоорондын зөрчлийг шийдвэрлэх нь хамгийн чухал зүйл юм. Хэцүү нөхцөл байдлын талаар та маш сайн ойлголттой байдаг. Түүгээр ч зогсохгүй та маргааныг шийдвэрлэхэд аль аль талдаа ашигтай байх стратеги сонгох замаар санал зөрөлдөөнөө арилгахыг үргэлж хичээдэг.

Тус үзүүлэлтийг "Зан төлөвийн төрлүүд" диаграммаас "Харилцаа" үзүүлэлттэй холбож болно. Гэхдээ ялгаатай буюу онцлог талууд бий. Харилцан тохиролцох гэсэн тус үзүүлэлт нь хувь хүний ​​хөгжилтэй нягт холбоотой бөгөөд энэ нь ихэвчлэн бусад хүмүүсийн давуу талыг ашиглах гэсэн үг юм. Өөрийнхөө итгэл байр сууринд бат зогсохоор шийдсэн ч мөргөлдөөнийг хоёр талын ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлэх боломжтой бусад шийдлүүдийг сонсох орон зай танд үргэлж байдаг. Та хэзээ ч бульдозероор оргилд гарахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд өөр шийдлийг олох нь дээр гэж үздэг нэгэн юм.

"харилцан тохиролцох" үзүүлэлт 25 буюу түүнээс бага хувь бол та  бусад хүмүүсийн ашиг сонирхлыг харгалзан үзэхээс цааргалдаг төдийгүй хүнд хэцүү нөхцөлд хамтран ажиллах хүсэлгүй байдаг гэсэн үг юм. Ийм хүмүүст нөхцөл байдлаа бодитоор олж харахын тулд илүү уян хатан байхыг зөвлөж байна, учир нь хүмүүс хоорондын харилцаа нь тэдний амьдрал, бизнесийн нэг хэсэг байдаг билээ.

Зайлсхийх

Зайлсхийх гэдэг нь хүсээгүй зүйлээс холдох, татгалзах явдал юм. "Зайлсхийх" үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн чухал ажлуудыг хойшлуулах хандлагатай бөгөөд улам бүр гарцаагүй болохын хэрээр тэднээс зайлсхийх сонирхолтой байдаг гэсэн үг юм. Үүнээс гадна энэ нь таны сэтгэл зүйн байдал, ажлын ачаалалтай огт хамааралгүй байдаг.

 

 

Гэсэн хэдий ч, ийм тохиолдолд байдал улам дордох болно. Жишээлбэл, хэрэв та хэн нэгэнтэй салахаар шийдсэн бол ийм зан авир нь тус болох эсэхийг хэзээ ч хэлж мэдэхгүй. Юутай ч энэ хүнтэй бүх зүйлийг ярилцаж тодорхой нэгэн шийдвэрт хүрэх нь хамаагүй дээр байх болно. Энэ нь хялбар биш  хэдий ч зөв зүйтэй шийдвэр байна гэдэгт бүү эргэлзээрэй.

Шийдээгүй асуудал бүхэн таны оюун санааг эзэлж, бодит амьдралаас холдуулах сөрөг талтай Иймэрхүү зүйлсийг мартахад хэцүү ч цаг үргэлж бодогдох нь мөн таагүй байдаг. Үүний үр дүнд энэ нь таны санааг зовоож, та үүндээ улам бүр сатаарах болно.

Сэтгэл зүйн шинжлэх ухаанд тааламжгүй зүйлсээс зайлсхийхийг “Удаашрал” гэж нэрлэдэг. Хүн удахгүй болох шалгалт эсвэл чухал үйл явдалд зориулж мэдлэг мэдээллээ сэргээх алхмыг авч хэрэгжүүлдэг энэ нь зайлшгүй зүйл. Хамгийн чухал зүйлээс эхлэх нь аливаа ажлыг дуусгах үр дүнтэй арга байдаг. Стивен Ковигийн “Бүтээлч хүмүүсийн 7 зуршил” гэх ном танд туслах болно.

Хамтын ажиллагаа

Дасан зохицох гэдэг нь шинэ нөхцөл байдалд дасан зохицох эсвэл дасах үйл явцыг хэлдэг. Та зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд дасан зохицох арга барилыг илүүд үзнэ. Юуны өмнө, аливаа зүйл бүхэнд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай байх албагүй гэж үздэг таны бодлоос хамааралтай байж болох юм. Хоёрдугаарт, тодорхой асуудлын хүрээнд та өөрийн санаа  бодлыг ач холбогдолгүй  (оновчтой шийдэл биш) гэж үздэгээс болж болох талтай .

 

 

Дасан зохицох чадвар нь маш үр дүнтэй зан чанар юм. Гэсэн хэдий ч "Дасан зохицох" үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол та өөрийгөө цаг үргэлж бүх зүйлд дасан зохицохыг хичээдэг болохыг анзаарч болох юм. Энэ утгаараа ийм хүн хувийн шинж чанаргүй болж, эцэст нь хамелеон болж хувирдаг. Хэрэв та бүх зүйлд дасан зохицож чадвал хэзээ ч давтагдашгүй шинжтэй байх боломжгүй тул өөрийн бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө байр суурин дээрээ бат зогсож сурах хэрэгтэйг анхаарна уу.

Тус үзүүлэлтийг 50 орчим хувьтайгаар зарчим болгон баримтлах нь хамгийн оновчтой шийдвэр байх болно, учир нь эдгээр төрлийн хүмүүс өөрийн үзэл бодол болоод бусад хүчин зүйлсийг хослуулах хандлагатай байдаг.

Удирдах онцлог

Харилцаа

Харилцаа гэдэг нь хэсэг бүлэг хүмүүстэй харилцаа холбоо тогтоох ур чадвар юм. "Нийгмийн харилцаа" үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн нийгмийн харилцаанд орохдоо нээлттэй, бусад хүмүүстэй эвтэй найртай харьцдаг гэсэн үг юм. Энэ индекс өмнөхтэй маш ойролцоо утгатай. Ийм хүмүүсийг харизматик /бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх ур чадвартай/ гэж нэрлэж болох бөгөөд энэ нь үндсэндээ бусдад таалагдах чадвар юм.

Бид бүлгийн ашиг сонирхлын талаар ярилцаж байсан ба өмнөх нийтлэлээс ялгаатай нь бусад хүмүүстэй үүсгэж байгаа сайн харьцаа нь тухайн хүнд өөр нь ашигтай байж болох юм. Ийм хүмүүс маш эелдэг, тааламжтай байх хандлагатай байдаг тул бусадтай амархан нөхөрлөдөг.

"Харилцаа" үзүүлэлт 30 буюу түүнээс доош хувь бол нэлээд албан ёсны, уур уцаартай, харилцаа холбоо ихтэй байх шаардлагагүй гэж үздэг нэгэн байдаг. Ийм хүн бизнес, хувийн харилцааны тухайд хил хязгаарыг тогтоохдоо гарцаагүй мастерууд байдаг юм.

Багаар ажиллах

Багаар ажиллах нь хүмүүсийг бусадтай нийцтэй хамтран ажиллах, багаар үр дүнтэй ажиллах боломжийг олгодог чадвар юм. "Багаар ажиллах" үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол нийтлэг зорилгод хүрэх хүсэл тэмүүлэлтэй мөн бусад хүмүүстэй хамтран ажиллахад туйлын таатай байдаг хүн гэсэн үг юм. Энэ үзүүлэлт нь "Ашиг сонирхол ба хэрэгцээ" диаграммын "Харилцагч" гэсэн үзүүлэлттэй нягт холбоотой байдаг. Ийм хүн олон талт, няхуур, идэвхтэй байхаас гадна сэтгэл хөдлөл, мэдлэгээ бусадтай хуваалцахад бэлэн байдаг.

 

 

Санаачилга

Санаачилгатай байдал буюу идэвх зүтгэлтэй байх нь төрөл бүрийн шинэ санал санаачлалыг амьдралд хэрэгжүүлэх ур чадварыг хэлнэ. Эдгээр хүмүүсийн гол чанар бол өөрийн санаа бодлыг бодит амьдралд хэрэгжүүлэх гэсэн хувь хүний хүчтэй эрмэлзэл юм. "Идэвхтэй байдалүзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн өөрийн бодол санаа, итгэл үнэмшлээ илэрхийлэх, бусад хүмүүстэй хуваалцах хүсэл сонирхол их байдаг гэсэн үг юм.

Энэ зан чанар бол танд төдийгүй таны ажиллаж буй компанид туйлын ашигтай байж болох тул эерэг чанар юм. Үүний зэрэгцээ нягтлан бодогч, гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалуудад энэ чанар нь төдийлөн хэрэг болдоггүй. Харин эдгээр албан тушаал нь сахилга бат, хичээнгүй байдлыг шаарддаг.

Та туйлын бүтээлч сэтгэлгээтэй: шинэ санаа толгойд орж ирмэгч та шууд амьдралд хэрэгжүүлэх арга замын талаар бодож эхэлдэг. Шийдвэр гаргахад та нэлээд биеэ даасан, түргэн зантай. Та бүтээлээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэхийг хичээхдээ хил хязгаарыг давж гарах гээд байдаг.

"Идэвхтэй байдал" үзүүлэлт 30 буюу түүнээс доош хувь бол тухайн хүн тийм ч санаачлагчтай мөн биеэ даасан биш гэсэн үг юм.

Эдгээр хүмүүс хамтын ажиллагаанд мөрдвөл зохих дүрэм журам боловсруулах, өөр үгээр хэлбэл бусдыг хайрцаглах ажил хийхдээ тун чиг шаламгай байдаг. Мөн эдгээр хүмүүс аливаа ажлыг бие даан ганцаар гүйцэтгэх сонирхолтой. Гүйцэтгэсэн ажилд нь бусдын зүгээс сайжруулах хийх гэж оролдвол таатай хүлээж авдаггүй. 

Баг гэдэг бол хүн болгон өөр өөрийн гэсэн онцгой ур чадвартай хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байдаг. Сайн удирдагч хүн багаа олон ур чадвараар төрөлжүүлж нэг санаа бодолтой баг болгож чаддаг ба үүний цорын ганц арга зам бол харилцаа байдаг. Учир нь өөр өөр ур чадвартай, ашиг сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийг нэгтгэх арга зам бол зөв ойлголцол харилцаа байдаг.

 

Үр дүн

Бүтээлч байдал гэдэг бол хүссэн зорилгодоо хүрэх ур чадвар юм. "Бүтээлч байдал" үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол тухайн хүн бодит үр дүнд хүрэх, ажилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй нэгэн байдаг гэсэн үг юм. Ийм хүн хүссэн зүйлээ үргэлж олж авдаг. Сонирхолтой нь та маш завгүй байхдаа хичнээн бүтээлч, урам зоригтой байж чадна гэж бодож байна. Хамгийн гол нь биеэ ядраахыг эс тооцвол ийм ажил нь таны хувьд ололт амжилтаа туйлын сайн сайхан болгож, улам их хичээх шалтгаан болдог.

 

Үр дүнд хүрэх чадвар гэдэг бол үндсэндээ зорилгоо ухаалгаар тодорхойлох чадвар юм. "Бүтээлч байдал" үзүүлэлт 30 буюу түүнээс бага хувь бол тухайн хүн хүн үнэхээр хүсч буй зүйлээ тодорхойлоход бэрх, улмаар түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх ур чадвар дутуу байгааг илтгэж байна. Зорилгоо зөв тодорхойлох нь энэ асуудлыг шийдэх болно. Та хүрч болохуйц зорилго тавихад туслах SMART системийг туршиж үзээрэй.

Үл оролцол

Гарчгаас харахад тус хэсгийн үндсэн утга ойлгомжтой байж магадгүй юм. Өөрийн амьдралд л санаа тавих нь бусдад саад болохгүй байх гэсэн бас нэгэн онцгой ур чадвар юм. Тус үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол өөрийн эргэн тойронд болж буй үйл явдлуудад төдийлөн анхаарал хандуулдаггүй гэсэн үг юм. Энэ нь хувь хүнд байвал зохих бас нэгэн онцгой чадвар байж болох юм, учир нь бусдын хэрэгт хошуу дүрэлгүй өөрийн амьдралд анхаарлаа хандуулах нь өөрт ч тэр бусдад ч тэр хэрэгтэй зүйл байж болно.

Удирдлагын төвшинд ажилладаг хэнд ч болов ажилтнууд нь үндсэн ажлаа хийж байгаа эсэхийг мэдэх хэрэгцээ байна, энэ бол ажлын шаардлага. Гэвч нөгөөтээгүүр ажил мэргэжилтэй холбоогүй асуудлаар тэднийг шахах, мэдээлэл олж авах гэж оролдох нь буруу бөгөөд заагийг тодорхой байлгах хэрэгтэй.

Хувийн Зохион байгуулалт

Зохион байгуулалт бол системчилсэн, үр ашигтай байх ур чадвар юм. “Зохион байгуулалт” үзүүлэлт 70 буюу түүнээс дээш хувь бол сайн зохион байгуулалттай, сахилга баттай, хичээнгүй, туйлын албан ёсны хүмүүс байх нь олонтаа.

Энэ утгаараа, тэд ажлаа цаг үргэлж системтэй дэс дараалалтай гүйцэтгэдэг. Ийм хүмүүс аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж, нэг дор олон ажлыг зэрэг гүйцэтгэх гэлгүй бүх зүйлийг тодорхой дарааллаар хийх сонирхолтой байдаг. Төрийн алба эсвэл батлан хамгаалахын салбарт ажилладаг хүмүүс эдгээр бүх шинж чанарыг агуулдаг.

"Зохион байгуулалт" үзүүлэлт 30 буюу түүнээс баг бол тухайн хүн аливаа мэдээлэл дээр төвлөрч, төлөвлөгөөний дагуу ажиллах ур чадвар муу байгааг харуулж байна. Ийм хүмүүс ихэвчлэн нэлээд эмх замбараагүй байдаг. Хэт их хичээх, бүх зүйлийг нэгэн зэрэг хийхийг хичээх нь хэзээ ч сайн зүйлээр төгсдөггүй. Гол бэрхшээл бол цагаа зөв зохион байгуулж, хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч чадахгүй байх явдал юм.

Эйзенхауэрын матрицын шалгуурыг ашиглан даалгавар, тэргүүлэх чиглэлээ үнэлэхийг зөвлөж байна.