“Инфолайф” программ нь хүний 10 хурууны хээг уншиж, хээний нийлэмж, давтамж дээр тулгуурлан тухайн хүний талаар 21 үзүүлэлтээр 50 гаруй хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг, технологийн дэвшилтэт үйлчилгээ юм.
Тусгай сканераар 10 хуруугаа уншуулахад программ өгөгдлийг төв серверт илгээж 5-30 минутын дотор хариу гаргана. Бүтэн тайлан тухайн хүний насан туршийн гарын авлага болно.
ЯАГААД ХУРУУНЫ ХЭЭ ГЭЖ ?
Хүнд насан туршид нь өөрчлөгддөггүй, давтагдашгүй биометрик үзүүлэлтүүд гэж байдаг. Үүнд нүд, хуруу, ул, алганы хээ зэрэг багтана. Орчин үед хүний нууцлалыг хамгаалахад эдгээр биометрик үзүүлэлтүүдийг өргөн ашигладаг болсон.
Гэтэл хурууны хээ нь хүний нууцлалыг хадгалахаас илүү үүрэгтэй ажээ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж байхад ойролцоогоор 5 сартайгаас эхэлж хээнүүд тогтож 2 сарын дотор бүрэн бүрэлдэж гүйцдэг. Үүнээс хойш хүний хурууны хээ насан туршид нь огт өөрчлөгдөхгүй. Ийм хээ хүний хуруу төдийгүй алга, хөлийн уланд байдаг. Эдгээр хээнүүд нь тухайн хүний талаарх бие, физиологи, сэтгэлзүйн олон мэдээллийг кодчилсон байдлаар хадгалж байдаг гэж бүдүүн тоймоор ойлгож болно.. Харин “Инфолайф” программ нь бидний хуруун дээрх төрөлхийн өгөгдлүүдийг тайлж өгдөг.
Ажил амьдралд хамгийн ихээр урам зориг өгдөг хүчин зүйлүүдийг мэдэж аван харилцааны хувьд хүмүүстэй хэрхэн зохицох амьдралынхаа үнэт зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой Зөвхөн тайлан дээрээс танд гаргаж өгнө тусгайлан.
Даваа - Баасан : 09:00 - 18:00
Бүтэнсайн - амрана
УБ, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Лагшин төв 4 н давхарт